ХОНЬ (3/21-4/19)
Эхнэр нөхрийн хооронд хэрүүл, зөрчил үүсч магадгүй. Энэ нь зэмлэл, хатуу шаардлагаас үүдэлтэй. Амьдралын асуудлаа хамтарч шийд. Хоёр биенээ ойлгох хэрэгтэй. Мөн бичиг баримтын жинхэнэ эсэх, түншүүдийнхээ санхүүгийн байдал, үйл ажиллагаа явуулах эрхийг шалгахаас бүү ай.
ҮХЭР (4/20-5/20)
Зарим зүйл бодит байдлаас салсан ч бодсон сэдсэнээ биелүүл. Өөрийн байр сууриа бүү алд. Хийсвэр хий. Хувь заяаны эзэн нь та. Амьдралаа сайн хяна. Та өөрийн тооцоонд үндэслэж цөөхөн ч түншүүдтэйгээ санхүүгийн ажлаа эрхлэх болно.Тус ордын хүмүүс өнөөдөр уймарч, буй болсон нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх чадваргүй байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Цалингаа нэмүүлэх эсвэл нэмэлт орлого олох талаар гэрээ хэлэлцээр хийх цаг үе. Оройдоо сэтгэлийн хөдөлгөөн хэт их байна. Нойр ч хүрэхгүй. Дарга эсвэл өөрийн хамааралтай хүнтэйгээ ярилцахдаа уян хатан бай. Гэнэтийн шийдвэр бүү гарга.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та гэр орныхоо ажил төрлийг хийж байхад нь сэтгэл санаа тогтворгүй байдал нэмэгдэж болзошгүй. Үл ялих тааламжгүй явдлууд, урдаас тооцоолоогүй зардлууд гарч мэднэ. Биеэ баригтун. Эс тэгвээс сэтгэл санаа тавгүйрхсэнээс эрүүл мэнд муудаж болно. Дотны танил, гэр орныхонтойгоо харьцаагаа муутгахгүйн тулд ялихгүй юманд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй.
АРСЛАН (7/23-8/22)
Од эрхэс танд хүмүүс янз бүрийн нөхцөл боломжийг санал болгож, асуудлыг өөрийнхөөрөө удирдах боломж олгоно. Өөртөө туйлын шаардлагатай, саад тотгорыг үнэнчээр давж гардаг хүмүүсийг амжилт хүлээж байна.
ОХИН (8/23-9/22)
Бараг бэлэн эсвэл дуусгасан төсөлд алдаа эндэгдэл гарсан байж болзошгүй. Дуусгаагүй төслүүдээ бүрэн ялалтад хүргэ. Эргэн тойны хүмүүсийнхээ тусламжид найдаж болно. Таны романтик харилцаа маш их удааширсан байж болно. Хэрэв цаашдын хамтын амьдрал боломжгүй болсон бол салалтаа тайван амгалан болго.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ажлаа өөрчлөхөд тохиромжтой өдөр. Амжилтын цаг үе иржээ. Та олонд нэр хүндтэй, хайртай хүн нь болсон байна. Таны ажил хэрэг сайн, ирээдүй рүү итгэл төгс харж чадна. Үзэл бодлоо илэрхийлж шинэ санаа дэвшүүлэхээс бүү ай. Түүнийг тань зохих ёсоор нь үнэлэх болно. Тойрон хүрээлэгч нарынхаа урмыг хугалж болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Мэргэжлийн үйл ажиллагаагаа өөрчлөх, ажлаа сонгох, өөр сургуульд шилжихэд ер бусын таатай цаг үе. Албан тушаал ахиж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тун тохиромжтой байна. Үдээс хойш саад бэрхшээл тулгарах тул өглөөгүүр чухал шийдвэр гаргахаас татгалз.
НУМ (11/22-12/21)
Хүнд өдөр. Таны хүч чадал, эрч хүч буурсан тул аливаа асуудалд хуучин шалгарсан аргаараа хандана. Нөхцөл байдал танаас азаа туршаад үзэхийг шаардах боловч хэрэггүй л болов уу. Та өнөөдөр нам гүм байдалд ганцаараа бай. Ажилдаа хариуцлагатай, хөдөлмөрч байдлаар ханд.
МАТАР (12/22-1/19)
Алдагдал хохиролд орж болзошгүй өдөр байна. Таны санхүүгийн үйл ажиллагаа онцгой эмзэг байна. Санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд төсвөө нямбай төлөвлөж зарлага нь орлогоо давахгүй байх арга хэмжээ авч хянаж байхыг танд од эрхэс зөвлөж байна.
ХУМХ (1/20-2/18)
Боловсролын салбарт ажиллагсдад таатай. Багш оюутнуудын харьцаа бүтээлч эелдэг байна. Хэдийгээр хэцүү уур амьсгалтай байсан ч ажил хэрэгтээ шууд ор. Гүн гүнзгий мэдлэг оюунаа харуулах сайхан боломж байна.
ЗАГАС (2/19-3/20)
Та өөрөө өөриймсөг сониуч байж эргэн тойрны хүмүүс ч таныг сонирхож байна. Та хийсэн зүйлээ дэмий, хүнд цаг үрсэн гэж битгий бодоорой. Та ирээдүйгээ сайн бодоорой. Та тэвчээргүй байдлаасаа болж эвгүй байдалд орж магадгүй. Өнөөдөр танд чадвар дутаж байгааг та мэдэрнэ. Шууд том амжилтад хүрч болохгүйг та мэдэх хэрэгтэй.