П.Орхонд “Ланд-200” бэлэглэнэ

Францын нийслэл Парис хотод болж өнгөрсөн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ П.Орхон түрүүлж, Монгол түмний магнайг тэнийлгэсэн.

Тэгвэл өнөөдөр Спортын төв ордонд шинэхэн дэлхийн аварга П.Орхоны бэлтгэл сургуулилтаа хангадаг “Аваргууд Академи”, ивээн тэтгэгч “Бат сол” компаниас түүнд “Ланд-200” маркийн авто машин бэлэглэх ёслол болох аж. Мөн П.Орхоны анхны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт хоёр өрөө байр гардуулах юм байна.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …