Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны нээлтийн ёслол өнөөдөр 16.30 цагт “Тэнгис” кино театрт болно.
Энэхүү киноны ерөнхий продюсер болон ерөнхий найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан бол киноны зохиолыг МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг бичиж, харин зургийн даргаар жүжигчин А.Ганчимэг нар тус тус өөрсдөө ажилласан байна.. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 1981 оны үед болсон түүхэн явдлын тухай өгүүлэх бөгөөд гол дүрүүдэд У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа, жүжигчин н.Энхтүвшин нар тогложээ.
Уг киногоор хүн хүнээ хайрлах сэтгэл ямар хүчтэй болохыг харуулахыг зорьсон төдийгүй нийгмийн аль үед, ямар ч нөхцөл орчинд хүн чанар, хүнлэг сэтгэл хувирашгүй оршиж байдгийг харуулж чадсанаараа онцлогтой. Киноны үйл явдал 1980-аад онд өрнөх бөгөөд тухайн цаг үеийн нийгмийн бурангуй дүр зураг одоо хэр нь энэ цаг үед бугшисаар байгааг уран сайхны аргаар дэлгэн харуулж байгаагаараа анхдагч юм.
“Өргөө” кино театрт 13-нд нээлтээ хийх юм байна.