П.Орхон:Мөрөөдлийнхөө ард гарсандаа маш их баяртай байна

Францын нийслэл Парис хотод болж өнгөрсөн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ П.Орхон түрүүлж, Монгол түмний магнайг тэнийлгэсэн.Тэгвэл өнөөдөр шинэхэн дэлхийн аварга П.Орхоны бэлтгэл сургуулилтаа хангадаг “Аваргууд Академи”, ивээн тэтгэгч “Бат сол” компаниас түүнд “Ланд-200” маркийн авто машин бэлэглэлээ. П.Орхоны анхны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт хоёр өрөө байр гардуулсан юм.

 “Бат сол” компаниа захирал Н.Батсайхан “ Аварга амжилтаа давтаж олимпын аварга болохыг  хүссэн ерөөж “Ланд 200” бэлэглэж байгаа юм. Энэ шагналыг өгөх болсон түүхийг товчхон яръя. Орхонтой хамт наадмын бөх үзэж байгаад миний охин дэлхийн аваргад түрүүлэхийн бол ах нь чамд Ланд 200 авч өгнө  гэж тухайн үед амласан юм. Орхон миний итгэлийг алдахгүй дэлхийн аварга болсон. Ингээд би амлалтаа биелүүлж Ланд 200 бэлэглэж байгаа юм” гэв.

Дэлхийн аварга ОУХМ П.Орхоноос дараах зүйлийг тодрууллаа.

П.Орхон:Мөрөөдлийнхөө ард гарсандаа маш их баяртай байна

-Баяр хүргэе. Сэтгэлээ хуваалцахгүй юу?

-“Бат сол” компаниа захирал Улсын аварга болоогүй байхад намайг их дэмжиж байсан Н.Батсайхан ахынхаа мөрөөдөл болон өөрийн мөрөөдлийг биелүүлж чадсан. Өнөөдөр нэг мөрөөдлийнхөө ард гарсандаа маш их баяртай байна. Цаашид олон амжилт гаргаарай гэж бэлэгшээж өгч байгаа машин гэж бодож байгаа. Иймээс  цаашдаа маш их хичээх болно. 2020 он хүртэл илүү сайн хичээнэ.

-Дэлхийн аварга болсноо эргээд дурсахгүй юу?

-Дэлхийн аваргын барилдааныг монгол түмэн бүгд үзсэн. Миний хувьд таван барилдаан хийж, дэлхийн аварга болох  зорилгодоо  хүрсэн.

-Наадмын барилдаан үзэж байгаад амлалт өгсөн гэж байна.  Энэ талаар?

-Тийм ээ.Наадмаар бөх үзээд сууж байгаад дэлхийн бөх үндэсний бөх хоёрыг харьцуулж ярилцсан.Дэлхийн тэмцээнд  түрүүлбэл улсынхаа нэрийг гаргана. Үндэсний бөхөөс дутаж болохгүй. Чи бол сайн барилдаг гэж Н.Батсайхан ах хэлж байсан. Хэрэв дэлхийн аваргад түрүүлээд ирэхийн бол би чамд машин өгнө гэж амлаж байсан. Би ч амлалтдаа  хүрсэндээ баяртай байна. Н.Батсайхан ах ч амлалтдаа хүрсэн.

Ц.Цогтбаяр:Чөлөөт бөхөө хөгжүүлэхийн төлөө цаашдаа  их олон зүйлийг хийнэ

Дасгалжуулагч Ц.Цогт баяраас дараах зүйлийг тодрууллаа.

-Баяр хүргэе?

-Миний хувьд дүү нараас хоёр байраар шагнуулж байгаадаа маш баяртай. Манай дасгалжуулагч нарын хувьд бараг байраар шагнуулж байсан хүн байхгүй байгаа. Анхны хан би. Энэ шагнал цаашид их өндөр хариуцлага хүлээлгэж, өгч байгаа байх. Олимпын алтан медалийг заавал эх орондоо  авч ирэхийн төлөө ажиллана. Аваргууд академи үүрд мандан бадрах болтугай.

-Та тамирчин хүн байсан. Хэзээнээс дасгалжуулагч албанд шилжсэн вэ. Шавь нарынхаа тоог гаргаж үзсэн үү?

-Өнгөрсөн 2000 оноос хойш дасгалжуулагчийн албанд шилжсэн. Ер нь маш олон хүүхдийг бөхийн эрдэм сургах гээд хичээсэн. Энэ дундаа тамирчид маань өөрсдийнхөө хүч хөдөлмөр авьяасаар  ард түмэндээ танигдаж байна. Дэлхийн аваргад  хоёр охин маань түрүүлсэн. Мөн Мандах наран маань Монголын ард түмний минь мартмааргүй  барилдаан хийж байсан. Энэ мэт мундаг тамирчинтай хамтарч ажиллаад тамирчдаараа  бахархаад зогсож байгаа баяртай байна. Чөлөөт бөхөө хөгжүүлэхийн төлөө цаашдаа  их олон зүйлийг хийнэ. Манай аваргууд Академи бөхчүүд маш өнгөтэй сайхан барилдаж байгаа цаашдаа олимп дэлхийн аварга олон төрөх болно.

Н.Алт

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …