ЦЕГ-аас “Салаавчтай жагсаал”-ынханд эрүүгийн хэрэг үүсгээгүй

download Өнгөрсөн баасан гарагт Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, эмч Б.Болдсайхан нарын нэр бүхий таван иргэн “Салаавчтай жагсаал” гээчийг зохион байгуулан Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, өрийн ордон руу салаавч гаргасан билээ.

Тэгвэл эл жагсаалыг үйлдсэн гэх дээрхи таван хүнд ЦЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлэл цадагдаад байсан нь худлаа юм байна. Тодруулбал, ЦЕГ-аас “Мон­гол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн  есдүгээр зүйлийн 9.1-т заасанчлан жагсаал, цуглаан хийхдээ нутаг дэвсгэрийн Засаг даргад мэдэгдэнэ гэх заалтыг зөр­чин цуглаан хийсэн Ч.Ганхуяг, Б.Болд­сайхан на­рын таван хүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаа­гийн  хэлтсээс дуу­даж уулз­сан. Жагсаал цуглаан хийх үед түүнд оролцогч нарыг гэмт халдлагаас хамгаалах болон хэв журам сахиулах үүргийг цагдаагийн бай­гууллага хуульд заасны дагуу хариуцдаг. Иймд аюул­гүй байдлаа хангаж, хуулийн хүрээнд байхыг сануулсан. Түүнээс дээрх иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан асуудал байхгүй” хэмээн мэдээлжээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …