Боксын Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай эх орондоо ирлээ

БНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулсан  сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн  60 кг жинд   хүрэл медаль хүртсэн Доржнямбуугийн Отгондалай  өнөө өглөө эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудал дээр түүнийг гэр бүлийнхэн нь, Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо болон  найз нөхөд  угтан  авч  баяр хүргэлээ.

Тэрбээр “Олимп, дэлхийн хос медальтан гэх алдрыг хүртсэндээ баяртай байна. Энэ хугацаанд дэмжиж байсан Монголынхоо ард иргэдэд баярлалаа. Францын тамирчинтай хоёр том тэмцээнд таарч ялагдлаа. Хариугаа авъя гэж бодож байсан ч харамсалтай нь чадсангүй. Гэхдээ надад ахиад боломж байгаа. Дэлхийн аваргын тэмцээнд манай дөрвөн боксчин оролцлоо. Манайхан бүгд медалийн төлөө тоглосон ч  харамсалтай нь ялагдал хүлээлээ” гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …