О.Балжинням:ДАШТ-ээс Монголын түүхэнд байгаагүй түүхэн амжилт үзүүллээ

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн сарын 28-аас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт жагссан Монголын Жүдо бөхийн шигшээ баг тамирчид  эх орондоо газардсаныхаа дараа  Чингис хаан нисэх буудлын  хурлын зааланд  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням: “Манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 8-р сарын 28-аас энэ сарын 3-ны хооронд  Унгарын нийслэл Будапешт хотод  жүдо бөхийн ДАШТнд оролцоод ирлээ.

Манай баг тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж нийт багийн дүнгээрээ гуравдугаар байр эзэлж  үнэмлэхүй амжилт гаргалаа.

57 кг жинд Д.Сумьяа маань Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медалиа дэлхийн аваргын алтан медаль болгож олимп дэлхийн хос медальтан боллоо.

  Г.Одбаяр Б. Мөнгөнчимэг нар маань  анх удаа  ДАШТээс  хүрэл медаль хүртлээ.  Хамгийн хүнд жинд Н.Түвшинбаяр аварга маань анх удаа +100 кг жинд барилдаж  хүрэл медаль хүртэж  олимпийн  алт, мөнгөн медалиа  дэлхийн аваргын хүрэл медаль болгож  олимп дэлхийн хос медальтан боллоо.

 81 кг жинд О.Ууганбаатар шагналт 5-р байр эзэлсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай шигшээ багийн тамирчид 6 медаль хүртсэн. Энэ нь  Монголын түүхэнд байгаагүй түүхэн  амжилт үзүүллээ. Медаль авахад  багш дасгалжуулагч болон тамирчдын гэр бүлийнхэн болон Монголын ард түмэн энэ долоо хоног баярлалаа. Чин сэтгэлээсээ дэмжиж байсан Монголын ард түмэндээ баярлалаа” гэв.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …