Г.Болдбаатар:Дэлхийн аваргын хос медальтан болсондоо баяртай байна

 “Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн  МУГТ Г. Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан болж, Монгол түмнээ баярлуулсан. Ингээд Гавьяат тамирчин Г.Болдбаатарын сэтгэгдлийг хүргэж байна. 

 -Дэлхийн аваргын  хос медальтан болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 -Энэ жилийн ДАШТ-д манай баг тамирчид маш сайхан амжилттай оролцоод хүрэлцэн ирлээ. Багаараа алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Бид бүгдийг тусалж дэмжиж байсан гэр бүл, найз нөхөд, баг хамт олон, удирдлагууд, дэмждэг бүх байгууллагууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. 2004 онд дэлхийн аваргаас хүрэл  медаль хүртэж байлаа. Мөн энэ жилийн дэлхийн аваргаас хүрэл медаль авч, дэлхийн аваргын хос медальтан болсондоо баяртай байна.

-Таны хувьд нэлээд хүнд барилдаан хийсэн. Энэ талаар?

– Дэлхийн хүчтэнүүдтэй энэ зэрэгцэж барилдаж, хүрэл медаль хүртлээ. Сэтгэл хангуулна байна. Ерөнхийдөө бүх барилдаан хүнд байлаа.

Н.Алт

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …