Хаппи Веритас төвд алат, асат-н шинжилгээг үнэгүй хийж эхэлжээ

 

Вируст гепатит болон Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Хаппи Веритас эмчилгээ оношилгооны төв есдүгээр сарын 7-ноос аравдугаар сарын 7 хүртэл Элэгний үйл ажиллагааны гол үзүүлэлт болох Алат, Асат-н шинжилгээ оношилгоог үнэ төлбөргүй хийх нэг сарын аяныг зарлажээ.

Элэгний үйл ажиллагааны үзүүлэлтэд 

  • Алат
  • Асат
  • Нийт билирубин
  • Нийт уураг
  • Альбумин гэсэн 5-н үзүүлэлт байгаагаас хамгийн гол 2 үзүүлэлт нь алат, асат юм.

Алат /ALANINE AMINOTRANSFERASE/

Зөвхөн элэгний эсэд агуулагддаг учир зөвхөн элэгний өөрчлөлтийг зааж байдаг элэгний хамгийн анхны хамгийн бодит шинжилгээ гэж үзэж болно.

Асат /ASPARTATE AMINOTRANSFERASE/

Асат бол зүрх, элэг, булчингийн эсэд агуулагддаг учраас зарим нэг зүрхний өвчлөл, булчингийн гэмтлийн үед өндөр гарч болдог ч алат, асат хамтаараа өндөр байх нь элэгний архаг үрэвслийг илтгэж байдаг.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …