Сарын дундаж цалин 966.6 мянган төгрөг болж өсчээ

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны наймдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргажээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 594.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 700.0 мянган төгрөг байна.

Сарын дундаж цалинг Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын тоогоор авч үзвэл

1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажилтнуудын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг,

10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг,

50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг,

100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг,

200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1365.3 мянган төгрөг байна.

Сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзвэл,

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2221.2 мянган төгрөг,

Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байна.

 

Эх сурвалж: ҮСХ

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …