Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах 26 дахь удаагийн “Монголын мистер-2017” тэмцээн болж өндөрлөлөө. Ардчилалын салхитай анх сэвэлзэн залуус бие бялдрын өв тэгш байдлыг эрхэмлэн харьцангуй шинэ содон зүйл шиг санагддаг байсан уг спорт хүрээгээ тэлсээр өнөөдөр 26 дахь удаагийнхаа аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд оролцогчид бодибилдингийн насанд хүрэгчдийн зургаан жингийн ангилал, 21 хүртэлх насныхан, бодибилдинг мастер, атлетикийн бие бялдар, эмэгтэй фитнесс, эрэгтэй фитнесс, эмэгтэй моделийн бие бялдар гурван ангилал, эрэгтэй моделийн бие бялдрын гурван ангилал гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …