Өөртөө итгэлтэй ярихад туслах 10 зарчим

bx68nq48ypyqtf8bachn90l3zХарилцаа бол тасралтгүй үргэлжлэх нийгмийн хөдөлгүүр юм. Бидэнд цаг минут тутамд анги хамт олон ажил дээрээ гээд зайлшгүй ярих шаардлага тулгардаг. Хүнд ойлгомжтой мэдээлэлийг түгээж харилцан ойлголцоно гэдэг орчин үед урлаг болтлоо хөгжжээ. Ярианы үр дүн сонсогчдод хүчтэй нөлөөлдөг учраас хүн бүр л олны өмнө ярихдаа аль болох сандарч, тэвдэхгүй байхыг хичээдэг. Гэхдээ энэ бол амаргүй зүйл юм. Өөрийнхөө хэлэх гэсэн санааг бусдад ойлгомжтой яриж өөрийгөө зөв илэрхийлэн бусдад нөлөөлхөд хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байдал юм. Тиймээс та бүхэндээ олны өмнө өөртөө итгэлтэй ярих 10 санамжийг хүргэж байна.

1. Айдсаа даван туул

2. Ярих гэж буй зүйлийнхээ талаар хангалттай мэдлэгтэй бай

3. Практик – Та олны өмнө хэр олон удаа гарч ярина, төдий чинээ туршлагажна

4. Өөртөө бус сонсогчиддоо анхаарлаа хандуул

5. Хураангуйл- ихэнх хүмүүс сандарсны улмаас ярих гэж буй зүйлээ мартдаг тиймээс гол гол санаануудаа санахад хялбар байдлаар тэмдэглэх хэрэгтэй.

6. Сайхан зүйлийн талаар бод

7. Сонсогчидтойгоо холбоо тогтоо- Та яриагаа эхлэхээсээ өмнө сонсогчдынхоо талаар мэдлэгтэй байхад илүүдэхгүй.

8. Өөртөө итгэлтэй байж сандралгүйгээр чөлөөтэй бай

9. Биеийн хэлэндээ анхаар, энэ үйл хөдлөлөө хяна гэсэн үг юм.

10. Бичлэг хийж өөрийнхөө яриаг дүрсжүүлэн үз.Та бичлэгээс сонсогчдын өмнө биеэ хэрхэн авч явж байна? Инээмсэглэл болон харц тань ямар байгааг мөн биеийн хэл хэрхэн ашиглаж байна гэх мэт бүх зүйлийг харах боломжтой.

Ugluu-logo1

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …