Үндэсний спортын их наадмыг зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Их наадамд бүх аймаг, дүүрэг, хүчний болон хууль сахиулах байгууллагын Биеийн тамир, спортын хороо зэрэг 35 байгууллагын тамирчид оролцох юм байна.

Их наадмын хүрээнд мөсний шагай, мөсөн дээрх сурын харваа, тэмцээн болон морин поло, үндэсний бөх, сур, буриад, урианхай сур, ширээний шагай, уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах, жороо морины уралдаан, тэмээ, бүргэдийн баяр, сарлагийн уралдаан болох юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …