НИТХ-ын даргад нэр дэвшигч Н.Баярмөнх нэрээ татлаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй огцрох өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор түүний оронд хэнийг томилох эсэхийг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нэр дэвшигчийг хэлэлцжээ. НИТХ-ын даргад таван хүн нэрээ дэвшүүлсэн байна. Гэвч нэр дэвшигчид эхнээсээ нэрээ татаж байгаа сурагтай. Тодруулбал НИТХ-ын төлөөлөгч,  Н.Баярмөнх нэрээ татсан байна. Н.Баярмөнх нь намын анхан шатны нэгж болох үүрийн даргаас БЗД-ийн  намын хорооны дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,  НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан ажээ.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10.00 цагаас хуралдах юм байна. Удирдах зөвлөлийн хурлаас дэмжигдсэн нэгэн НИТХ-ын даргад нэр дэвших эрхээ авах юм.

Эх сурвалж: olloo.mn

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …