Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнийг өгүүлэх ёстой гэдэгч үнэндээ Хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа хүмүүсийн хувьд хуудуутай мэдээллийг үнэ мэтээр нийтэд мэдээлэх явдал гарсаар байна. Үүний нэг тод жишээ бол өчигдөрхөн хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээлэл хийсэн Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны хийлгэсэн хэвлэлийнхурал юм. Тэд энэхүү хэвлэлийн хурлаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТУҮГ-ын бүтэц орон тоо данхайсан, запас сэлбэг авахдаа 10 дахин өндөр үнээр авсан гэх мэдээллийг олон нийтэд хүргэжээ. Харамсалтай нь Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос зарласан тус мэдээлэл нь бодит үнэнээс хол зөрж байгааг баримт түшин өгүүлье.
Энэ талаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаанаас албан ёсоор залруулга хийжээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТУҮГ нь нийслэлийн Засаг даргын батлагдсан бүтцээр ажилладаг бөгөөд өмнө нь гурван баазтай байхад 1705 ажилтантай байсан бол нэгтгэл болж өөрчлөгдснөөс хойш 1590 ажилтантай болж орон тоог өмнөхөөсөө бууруулан ажилласан байна.
Мөн нийтийн тээврийн стандартыг мөрдөж, иргэдийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг тус байгууллагын хувьд сахилга хариуцлага, техникийн бэлэн байдалд онцгойлон анхаардаг.Эн утгаараа удаа дараа ажлын хариуцлага алдан, зөрчил гаргасан, архидан согтуурсан ажилтанд хөдөлмөрийн хуулийн хүрээнд хариуцлага оногдуулсныг дээрх хэвлэлийн хурлын үеэр үндэслэлгүй хүмүүсийг ажлаас хоморголон халсан мэтээр ташаа мэдээлсэн байна.
Хамгийн ноцтой нь нэг бүрийн үнийг нь 75 мянган төгрөгөөр тооцож авсан сэлбэг болох “Өндөрийн гал хамгаалагч”-ийг “Зорчигч тээврийн нэгтгэл” 10 дахин өндөр үнэ буюу 750 мянган төгрөгөөр тооцож авсан мэтээр үндэслэлгүй буруу ташаа, гүтгэлэгийн чанартай мэдээллийг Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны зүгээс олон нийтэд хүргэсэн байна. Нэг бүрийн үнэ нь 75 мянгөн төгрөг байдаг сэлбэгийг тус бүрийг нь 750 мянган төгрөгөөр авч төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн хэмээн олон нийтэд мэдээлсэн хэвлэлийн хурлын мэдээллийг сонссоод хэн хүний дургүйцэл төрөх нь зүйн хэрэг. Гэвч үнэн хэрэг дээрээ тус сэлбэгийг нэг бүрийг нь 75 мянган төгрөгөөр авсан баримтыг нь хүргэе.
Ийнхүү цагаан дээр хараар бичигдсэн санхүүгийн баримт байсаар атал зориуд “Зорчигч тээврийн нэгтгэл” -ийн үйл ажиллагааг болон удирдаж байгаа хүнийг нь харлуулахыг оролдож байгаа хүмүүсийг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн зүгээс хууль хяналтын байгуулагаар шалгуулахаар болж байгаа гэнэ.
Ер нь бол “Зорчигч тээврийн нэгтгэл” автобусны сэлбэг материал авахдаа бөөнөөр авдаггүй, санхүүгийн боломжиндоо тулгуурлан дотоодын зах зээлээс аль болох чанартайг нь харгалзан худалдан авч техникийн бэлэн байдлыг ханган ажилладаг гэдгээ “Зорчигч тээврийн нэгтгэл” -ийн зүгээс илэрхийлжээ. Түүнчлэн сэлбэг материал авахад “Зорчигч тээврийн нэгтгэл” -ийн захирал Г.Төмөрбаатар зүгээс ямар нэг оролцоо хамаарал байдаггүй бөгөөд үйл ажиллагаа нь тус нэгтгэлийн Хөрөнгө оруулалт, хангамжийн албаар дамжин хэрэгждэг байна. Тийм атал Г.Төмөрбаатарыг сэлбэг өндөр үнээр авсан мэтээр үндэслэлгүй гүтгэсэн байна.
Г.Төмөрбаатар даргын хувьд “Зорчигч тээврийн нэгтгэл” -ийн захирлаар ирснээс хойш дизель түлшийг хямдруулан авах гэрэ эбайгуулан үр дүнтэй ажиллаж тус нэгтгэлд хуримтлагдсан 6 орчим тэрбум төгрөгийн өрийг дарж дуусаж байгаа юм байна.
Ямартай ч Хэвлэлийн хурал хийлгэж, сүр дуулиантай ярьж байгаа бүхэн туйлын үнэн биш гэдгийг, тэдэнд бүрэн итгэж болохгүй гэдгийг Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос хийлгэсэн хэвлэлийн хурал иргэд олон нийтэд харууллаа.
Ц.Бат