Загасны орд:Урагшаа тэмүүлэх өдөр

ХОНЬ (3/21-4/19)

Боловсролын салбарт албан тушаал дэвших сайхан боломж байна. Олон нийтийн өмнө үг хэлэх, лекц унших нь нэр хүндийг тань өсгөнө. Гэр бүлийнхэндээ ихээхэн итгэл найдвар үзүүлснээр та дэмий зүйлээс болж санал зөрөлдөхөөс зайлсхийж чадна. Учир нь, тэдгээр зүйлс бухимдах асуудал биш байсан нь танд ил болно.

ҮХЭР (4/20-5/20)

Гэрээ хэлэлцээрийн сүүлийн хагаст хэт идэвхи гаргавал эрүүл мэндэд нөлөөлөл учирна. Эрүүл мэндээ сайн бод. Хайртай хүндээ сайхан үг хэлэх хүсэлгүй ч халамжлах болно. Тогтворгүй хөнгөн бодлоос хол бай. Хардуулах шалтгаан гаргаж болохгүй. Эрэгтэй хамтран ажиллагсдын хоорондын харьцаа хурцадна. Зарлага, эсвэл их орлого олох магадлалын аль аль нь өндөр байна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сайн өдөр. Материллаг байдал сайжирна.Их хэмжээний мөнгөтэй болох магадлалтай. Тансаг хэрэглээ өснө. Үнэтэй гоёл, үслэг эдлэл худалдан авч болно. Ер бусын үйлдэл хийх хүсэл төрнө. Тухайлбал харьцаагаа түр хугацаагаар таслаж, дараа нь хайртынхаа өмнө илүү эелдэг, үзэсгэлэн төгөлдөр, ухаалаг байхыг хичээх гэх мэт.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та өнөөдөр романтик сэтгэл, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд, ядах юмгүй байна. Та сэтгэл булаам, янаг, романтик байна. Тийм болохоор магтаалын үгс болон бусад тааламжтай гэнэтийн бэлэг хүлээх авах нь зүйн хэрэг.

АРСЛАН (7/23-8/22)   

Харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, шинэ танилуудтай болоход таатай өдөр. Таны амьдралд хэн нэгэн чухал хүндтэй хүн орж ирнэ. Тэр хүн хуучинсаг байр суурьтай таны нэгэн хэвийн амьдралын хэв маягийг эрс өөрчлөнө. Энэ хүнд эргэлзээд хэрэггүй харин та амьдралын тогтсон хэв маягаа өөрчлөх магадгүй хорт зуршлуудаас ч салах хүч олох хэрэгтэй болно.

ОХИН (8/23-9/22)

Амьдралдаа сэтгэл хангалуун байх өдөр.Онцын зовиур үгүй байна.Хамгийн гол нь хайртай хүндээ хамаг хүч, цаг заваа зориул. Ойр дотны хүмүүстэйгээ хэвшсэн газар, чимээ шуугианаас аль болох хол явахыг хичээ. Олон хүний хувьд мөнгө эрх мэдэл, нэр хүндэд бус, харин хязгааргүй таашаал авахад зориулагдана.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Янз бүрийн санхүү банкны байгууллагуудтай холбоотойгоор ажил хэргийн амьдрал идэвхтэй өрнүүн байна. Үр дүн түргэн ирнэ гэж бүү хүлээ. Танд өгсөн амлалтууд одоохондоо зөвхөн амлалт байна. Харин хэзээ ажил хэрэг болохыг нь тооцоол.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сарын сүүл рүү сэтгэлийн хөдлөл дүүрэн байна. Хачин этгээд үйлдлүүд, түрэмгий асуудалд орооцолдож магадгүй. Таны хийх ёстой алхам бол түрэмгий алхам биш. Эрсдэлтэй алхам бүү хий. Учир нь удахгүй шударга бизнес хийх тааламжтай цаг үе ирнэ.

НУМ (11/22-12/21)

Сансрын илч үүсэх өдөр. Өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавихыг одод анхааруулж байна. Сэтгэл санаа чинь өөрчлөгдөж байгаа нь өвчний улмаас байж болзошгүй. Найз нөхрийн харьцааг хянах шаардлага үүснэ. Эрэгтэйчүүд ажилдаа болгоомжтой бай. Хар санаатны өдөөлт болон хуурамч мэдээллээс болж алдаа гарах магадлалтай.

МАТАР (12/22-1/19)

Тээврийн салбарынхан идэвхтэй өдөр. Жолоочид, нисгэгчид, төмөр замынхан гараа хумхиж суухгүй. Хоолойгоор татсан намрын их ажилтай байсан ч ашигтай байж болох хэлэлцээр, саналаас бүү татгалз. Уулчин мөн эрс ширүүн уур амьсгалтай газраар аялах дуртай бэлтгэлгүй хүмүүсийг үхэлд хүргэж болзошгүй.

ХУМХ (1/20-2/18)

Үдээс өмнө шинэ найз нөхдийн түншийн холбоо тогтооход таатай. Шинэ үйлчлүүлэгчид ол. Эсвэл төрийн түшмэд нөлөө бүхий хүмүүстэй танилцахыг хичээ. Харилцааны урлагт таныг гүйцэх хүн алга. Хуучин нөхөдтэйгөө харилцаагаа зузаатга.

ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр урагшаа тэмүүлэх өдөр. Магадгүй та албан тушаал дэвших боломжтой болно. Та ямарч ажил хийсэн ч бүтэмжтэй байна. Эхэлсэн ажлаа бүү хая. Та өөртөө итгэлтэй байгаарай. Таны од эрхэс ивээж байгаа учир та азтай байна.

 


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …