НИТХ, хурлын даргаа сонгож чадалгүй завсарлалаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй  үүрэгт ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-ын 11 удаагийн ээлжит хуралдаан болж, НИТХ-ын шинэ даргыг сонгохоор болсон. Өглөө 11:00 цагаас эхлэсэн хуралдаан үргэлжилсэн боловч НИТХ-ын шинэ даргаа  сонгож чадсангүй.

НИТХ-ын даргад Нийслэлийн МАН-ын хорооноос төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн бол заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нэр дэвшсэн.   Нэр дэвшсэн хоёр төлөөлөгч өөрсдийн товч намтарыг индэр дээр гарч танилцуулсны дараагаар НИТХ-ын даргах сонгох тооллогын комисс байгуулагдан төлөөлөгчдийн  дунд нууц санал хураалт явууллаа. Санал хураалт хаалттай болсон тул сэтгүүлчдийг хурлын заалнаас  гаргаснаар үргэлжилсэн.

Саналын дүнг танилцуулахад НИТХ-ын даргыг сонгох санал хураалтад нийт  44 төлөөлөгч оролцсноос нэр дэвшигч  Д.Баярсайхан 17 төлөөлөгчийн санал, нэр дэвшигч С.Амарсайхан  17 төлөөлөгчийн саналыг тус тус авч, 10 санал цагаан хуудас буюу нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжээгүй байдлаар гарсан байна. Ингэснээр нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн тул НИТХ дах МАН-ын бүлэг 5 хоногийн хугацаатай завсарлага авлаа. Санал өгөөгүй 10 хуудсыг НИТХ-ын хурал дах АН-ын төлөөлөгчид  өгсөн гэж ажиглагчид хэлж байна. МАН, АН-ын бүлгүүд тус тусдаа хуралдаж эхлэлээ.

Ийнхүү ирэх 7 хоногоос НИТХ-ын даргыг сонгох санал хураалт дахин явахаар боллоо.

Ц.Бат

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …