Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 406, 414 дугаар байрны ойр орчмоос химийн бодис үнэртээд байна гэсэн мэдээллийг өчигдөр 17:52 цагт ирүүлжээ.
Дуудлагын дагуу Аврах тусгай ангийн бүлэг, УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын нийт 12 ажилтан нар хамтарч хайгуулын үйл ажиллагаа хийж, бодис хэмжигч багажаар агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илрээгүй байна.
Үргэлжлүүлэн хайгуулын ажлыг хийхэд тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын Туул-1 коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах 2 дугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоожээ.
УСУГ-аас хоёр автомашинаар цэвэр ус зөөвөрлөн хорт бодисыг саармагжуулах үйл ажиллагааг явуулан, мөн худгийн ойр орчмын газрыг хлороор ариутган ажилласан байна гэж НОБГ-аас мэдээллээ.