Нэгдүгээр сар
Их хүсэл эрмэлзэлтэй, нухацтай. Хүний алдаа, сул талыг олж харах дуртай, шүүмжлэгч, шаргуу, бүтээлч, нэгэн. Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй, мэдрэмжтэй, юмыг гүнзгий боддог. Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг, дуу шуу цөөтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн эсвэл сандарсан үедээ тийм биш, нэлээд хашир. Нийгмийн идэвх өндөр, биеийн эсэргүүцэл сайтай, гэвч ханиад амархан хүрчихдэг. Хайраа илэрхийлэхдээ нилээд хэцүү ч романтик талдаа. Хүүхдэд хайртай, гэр амьтай, үнэнч. Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр. Хардах нь амархан болно.
Хоёрдугаар сар
Чадварлаг, хийсвэрлэн сэтгэгч. Юмыг хийсвэрлэн бодож, өөр өнцгөөс харах дуртай, ухаалаг. Олон ааштай, нэлээд ичимхий дуугүй. Өөрийгөө хүндэтгэх нь бага. Шударга, зорилгоо аль хэдий тогтоочихсон байдаг. Эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг. Эрх чөлөөг нь хаах юм бол нийлээд эсэргүүцэл үзүүлнэ. Ер нь эрч хүчтэй байх дуртай. Мэдрэмтгий гээсээ амархан дарамтад ордог. Уурласан байдлаа амархан илэрхийлдэг. Дэмий зүйлд шууд дургүйцэх нь элбэг. Найзтай болох дуртай ч тийм амархан найзтай болдоггүй. Зоригтой бас нэлээд зөрүүд талдаа. Хүсэл мөрөөдлөө олж чаддаг. Зугаа цэнгэлд дуртай, дотроо романтик ч түүнийг огт гаргадаггүй.
Гуравдугаар сар
Бусдыг татах чадвартай, ичимхий, хашир, нууцлаг. Байгалиас заяасан үнэнч, сайхан сэтгэлтэй ба өрөвч, энх амгаланд дуртай, та өөрөө ч тайван байна. Бусад хүмүүс таныг ойлгоход амархан, туслах дуртай. Уурлах нь ховор. Найдвартай итгэж болох хүн. Танд хүндэтгэл үзүүлбэл та буцаагаад маш сайхан ханддаг. Бусдад үнэлгээ өгөгч, шартай. Юмыг хэтэрхий сайхнаар төсөөлдөг. Аялалд дуртай. Хөгжмийн авьяастай. Онц гойд зүйлд дургүй.
Дөрөвдүгээр сар
Идэвхтэй. Дорвитой шийдвэр гаргах нь хэцүү. Бусдад нөлөөлж чаддаг. Сэтгэлийн хямралд орвол гарах нь хэцүү. Бусдын анхаарлын төвд байх дуртай, боловсон. Бусдын сэтгэл санааг өргөж чаддаг. Нөхөрсөг ба бусдыг асуудлыг зохицуулж чаддаг. Сэтгэлийн хямралд орвол гарах нь хэцүү. Бусдын анхаарлын төвд байх дуртай. Зүрхтэй ба юмнаас айх нь бага. Адал явдалд дуртай. Бусдыг хайрлаж бусдад анхаарлаа хандуулж чаддаг. Эелдэг сайхан сэтгэлтэй. Зөрүүд, эрч хүчтэй, яаруу. Юмыг мартдаггүй, хөдөлгөөнтэй. Бусдыг ятгаж чаддаг. Толгой цээжний өвчинд амархан нэрвэгддэг.
Тавдугаар сар
Зөрүүд ба чулуун зүрхтэнгүүд. Сэтгэлийн тэнхээ их, ухаан хурц. Бусдад нөлөөлж хайрыг нь татах увдистай. Юмыг гүнзгий мэдэрдэг. Бие галбир болоод ухаан төгс, өөрийн байр сууринд бат зогсдог. Таныг ятгахад үр дүн нь бага олдог. Амархан тайвширдаг, дэс дараалалтай юмыг сэтгэдэг. Мөрөөдөх дуртай, зөн совин ихтэй, юмыг ургуулан бодохдоо сайн. Маргалдах чадвар сайн. Биеийн тамир, уран зохиол, аялах дуртай. Урам зориг өгөхөд эрчтэй байж чаддаг. Үрэлгэн хандлагатай.
Зургаадугаар сар
Алсыг харж чаддаг. Сайхан сэтгэлээр хандахад та дуртай. Сайхан сэтгэлтэй нам дуутай, мэдрэмтгий гүйлгээ ухаантай. Ер нь бол юманд цаг хүлээлгэж байдаг, ялангуяа болзоондоо. Ямагт хамгийн сайныг сонгодог. Зан ааш тогтвортой. Наргианч, хошин зүйлд дуртай, яриасаг. Маргахдаа сайн, мөрөөдөмтгий, нөхөрсөг. Хэн нэгэнтэй хэрхэн найзлахаа мэддэг. Хайртай хүндээ хэчнээн ч удаан үнэнч байдаг. Сэтгэл нь эмзэглэх нь амархан. Ханиад авах нь амархан. Олон янзын хувцас өмсөх дуртай. Сэтгэл хямарсан үедээ нэлээд удаж байж буцаж хэвэндээ ордог, ажил хэрэгч, бүтээлч хүн юм.
Долдугаар сар
Хамтдаа байхад уйдахгүй хэрнээ нууцлаг. Таныг ойлгоход бэрх. Хэн нэгний бахархал болдог. Нэр хүнд нэлээд өндөр. Амархан тайвширдаг, үнэнч. Хүмүүсийн мэдрэмжийг анхаардаг. Ая эвтэй, нөхөрсөг, сэтгэлийн хөдлөл ихтэй. Олон ааш гаргаж урьдчилан таахад бэрх. Сэтгэл санааны байдал нь амархан муудаж, амархан сэтгэдэг. Бусдыг уучилдаг ч, хэзээ ч мартдаггүй. Бусдад биеийн болон сэтгэлийн үлгэр дуурайлал болдог. Юманд хашир ханддаг. Хүний сайныг судалсны эцэст шүүж чаддаг, тууштай, хэцүү зүйл танд тун ховор.
Наймдугаар сар
Наргианд дуртай, бусдыг татах увдистай. Эелдэг ба бусдад санаа тавьдаг. Зоригтой, танд айх зүйл ховор. Бусдыг удирдах чадвартай. Бусдыг хэрхэн тайвшруулахаа мэддэг. Хэтэрхий сайхан сэтгэлтэй, хүний хүндэтгэл хүртэж явдаг. Магтаалын үгэнд дуртай. Гярхай, ажигч, анхаарал болгоомжтой. Онцгой сүлд хийморьтой. Маш хартай, хурдан сэтгэдэг, бусдыг хошуучлах дуртай. Сэтгэгч, мөрөөдөгч, уран зураг, хөгжимд авьяастай. Мэдрэмтгий хэдий ч, аар саар зүйлийг тоодоггүй. Биеийн эсэргүүцэл сул, хүний хайрыг татам.
Есдүгээр сар
Эелдэг ба буулт хийх нь амархан. Болгоомжтой. Хүний алдааг заах дуртай. Шүүмжлэгч , дуугүй хэдий ч ам халвал сайн ярьна. Амар тайван. Сайхан сэтгэлтэй, энэрэнгүй. Нарийн нухацтай. Ямагт найдаж болно, сайн ажилладаг, мэдрэмтгий, ой санамж сайн. Ухаалаг ба мэдлэг өндөртэй, ойлгоцтой. Нууцлаг, спорт чөлөөт цаг, аялалд дуртай. Сэтгэл хөдлөл гаргах нь ховор. Мэдрэмжээ ямагт нуухиыг эрмэлздэг.
Аравдугаар сар
Яриасаг, өөрт нь хайртай хүнд илүү хайртай. Буслыг татах чадвартай, эелдэг. Дотоод сэтгэлийн болоод гадаад гоо үзэсгэлэнтэй. Худал хэлж худлаа ярьж дүр эсгэдэггүй. Энэрэнгүй. Найз нөхөддөө маш их анхаарал тавьдаг. Ямагт найз нөхөдтэй болдог. Амархан гомддог ч амархан тэр нь гардаг. Мөрөөдөмтгий, олон талын санал гаргадаг. Бусад хүмүүс юу бодож байгааг анхаардаггүй. Сэтгэлийн хөдлөл их, шийдэмгий. Их зөн совинтой. Аялал, уран зураг, уран зохиолд дуртай. Намуухан яриатай хайр татам. Амархан харддаг, дарамт стрессд амархан ордог, тухтай байдлаа амархан алддаг.
Арваннэгдүгээр сар
Маш олон шинэ санаа гаргадаг. Ойлгоход бэрх, зөв сэтгэдэг, хосгүй хүмүүс, хүчтэй зөнч. Сайн эмч болдог. Болгоомжтой няхуур, зан ааш сайн. Нууц ихтэй, үгэнд дуртай. Хүний нууцыг яаж илрүүлэхээ мэддэг. Үргэлж толгойд нь ямар нэгэн зүйл эргэлддэж байдаг. Бага ярьдагч нөхөрсөг. Зүрхтэй, тэвчээртэй. Зөрүүд амархан гомдоод байдаггүй. Ямар нэгэн хэцүү нөхцөлөөс гарах арга зам байнга эрэлхийлнэ. Хэзээ ч бууж өгөхгүй. Амархан уурлаад байдаггүй. Магтаалын үгийг юман чинээ тоодоггүй.
Арванхоёрдугаар сар
Үнэнч, сайхан сэтгэлтэй. Эх оронч. Тоглоом ба ямар нэгэн харилцаанд идэвхитэй оролцдог. Тэвчээртэй яаруу, эрмэлзлэлтэй. Хамтдаа байхад уйдамгүй, нийгэмсэг, магтаалд дуртай. Бусдын анхаарлын төвд байх дуртай. Үнэнч шударга. Ямар нэгэн хуурамч байдал гаргадаггүй. Ааш нь амархан хувирна. Хүний хүндэтгэлийг олдог. Эрхийг нь хаагаад байгаа зүйлд үнэн голоосоо дургүй, наргиан цэнгээнд дуртай.