Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр зөн билэг таныг хуурна. Ирээдүйг сайн сайхнаар төсөөлж хувийн харилцаанд үүсч буй бэрхшээлүүдийг мэдэхгүй өнгөрөөнө. Сэтгэл санаа тогтворгүй болж баярлах гуниглах хосолно. Хуримтлагдсан ажил хэргээ дуусгахыг хичээ. Хэрэггүй эд зүйлс болон санаа бодлоосоо сал. Цагийг ганцаар бүү өнгөрүүл.

ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдрийн эхний хагаст дарга нартай харьцах харьцаа сайн. Өөрийн санааг өөртөө байлгаж үдээс хойш гаргаж тавих нь зөв. Ажил хэргийн хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна, гэхдээ хариу өгөх гэж бүү яар. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд зайлшгүй гавьяа шагналд хүргэнэ. Санхүүгийн хувьд гэнэтийн их зарлага, эсвэл их орлого олох магадлалтай.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны албаны нэр хүндэд сэв сууж магадгүй. Иймээс та таны үзэл бодлыг тоохгүй байх, хүндэтгэлгүй харьцахад уцаарлана. Алсын аялал, томилолт амжилтгүй болно. Хайрын харилцаа сэтгэл гонсойлгоно. Харин бүтэлгүйтвэл шургуу байдлаас нуувчинд хэвтээд хүлээх нь дээр.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны бүрэн итгэж явдаг хүмүүсээс хууран мэхлэлт, далд явуулга, гүтгэх явдал гарах аюултай. Нууц санаа муутны явуулга байж мэднэ. Болж байгаа явдлыг ойшоохгүй орхиж болохгүй. Гүтгэгчийг илчлэх хэрэгтэй. Та үүнийг хийхгүй бол нэр төр чинь сэвтэж, танил хүмүүс хүндлэх нь багасна.

АРСЛАН (7/23-8/22)   

Урдын цагийн таагүй явдлууд таныг болгоомжтой болгоход хүргэнэ. Олонх арслан хэн нэгэнд илүү тал засах дургүй. Хэнтэй ч дотно харьцахгүй. Алив зүйлээс зайгаа барих болно. Улмаар өөртөө ямар нэгэн онцгой үүрэг хариуцлага хүлээхгүй. Ийм хүйтэн хөндий байдлыг удаан үргэлжлүүлж болохгүй. Учир нь та амьдралд сонирхолгүй болно.

ОХИН (8/23-9/22)

Маш ашигтай ажил хэрэгч санал ирнэ. Эхлээд таны хүч хүрэхгүй мэт санагдавч энэ саналаас бүү татгалз. Ажил амралтаа хослуул. Яаралтай бус ажлуудын хойш нь тавь. Хайрын харилцаа хямралд ороход бэлэн байна. Гэр бүлдээ та л зөвхөн шийдвэрлэгч дуу хоолойтой гэж төсөөлөн ноёрхол үзүүлж болохгүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Зөрчилтэй хоёрдмол өдөр. Үзэн ядалт ба хайр дурлал, хатуу сэтгэл өрөвч зан чанар зэрэг хосолно. Сэтгэл хөдлөлөө дээд зэргээр бүү илэрхийл. Бүх зүйлийг хэмжээнд нь барь. Алдаа гаргах болон буруу тооцоо хийхээс зайлсхийхийн тулд өнөөдөр туулсан хүнд үеүдээ эргэн нэг дурсах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд танд ирээдүйгээ төсөөлөхөд сайн байх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Орлого, ашиг олох өдөр. Эр зоригтой, эрс шийдэмгий хөдлөх цаг болсон байна. Мэргэжлийн хувьд өсөж дэвших боломжтой байна. Шинэ үр хүүхэдтэй болж магадгүй. Ихээхэн эрчимтэй ажиллавал эсрэг талын хүчтэй үйл ажиллагааг сулруулна. Энэ тэмцэлд та хөрөнгөө, мөнгөн хадгаламжаасаа ч үрнэ.

НУМ (11/22-12/21)

Хүнд өдөр. Сэтгэл санаа чинь ойр ойрхон өөрчлөгдөж, тогтворгүй байх болно. Өөрийгөө эзэмдэж уур уцаараа гадагшлуулахгүй байхыг хичээ. Этгээд хурц тод хэлбэрээр өөрийгөө илэрхийлэх сонирхолтой нэг хэсэг нь түр хугацаанд өөрийн гал цогийг дарагтун.

МАТАР (12/22-1/19)

Шинэчлэлийн өдөр. Олонх матар шинэ хүүхэдээ төрөхийг хүлээж байж магадгүй. Гэвч мөн үзэл бодлын шинэ систем, амьдралд хандах шинэ хандлага, шинэ үзэл бодлууд ч төрж магадгүй. Таны үзэл бодлыг эсэргүүцэж эсвэл таны санаа нэгтнүүдийн зүг дургүйцлээ илэрхийлж байсан хүмүүст хариу өгөх гэж бүү яар. Хэсэг хугацааны дараа тэд буруу байсан гэдгээ ойлгох болно.

ХУМХ (1/20-2/18)

Насны ихээхэн ялгаатай хүмүүс гэр бүл болоход таатай өдөр. Найдвартай, туршлагатай, нас ахимаг хүмүүс таны сонирхлыг татна. Гэрлэхдээ та өөрийн болон хүүхдүүдийнхээ ирээдүй найдвартай гарт байгаа гэдэгт итгэлтэй бай.

ЗАГАС (2/19-3/20)

Таныг гомдоосон хүнийг та уучлах хэрэгтэй. Хайр сэтгэлдээ цаг гарга. Та өөрийнхөө ажилд дүгнэлт хийгээрэй. Хийж байгаа зүйлээ таныг татаж байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Санхүүгийн тооцоогоо дахин нягтал. Жижиг гэж бодохгүй бүгдийг дахин шалга.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …