Уудам хүү “Алсад суугаа ээж” дууг шинэчлэн дуулжээ

 

Уудам  хүү МУГЖ С. Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг  зургаан жилийн дараа Канадын хөгжимчин Эдгар Муеналатай хамтран шинэчлэн дууллаа.

Тэрбээр 2011 онд “Авьяаслаг Хятадууд” шоу нэвтрүүлэгт Хөлөн буйр аймгаас оролцож “Алсад суугаа ээж” дууг дуулан шүүгчид, үзэгчдээс өндөр оноо авч, сонсогч олны сэтгэлийг татсан байдаг.  Түүний ээж есөн настай байхад нь өвчнөөр нас барж, аав нь 2011 онд авто машины ослоор нас барсан бөгөөд тэмцээний дараа БНХАУ-д амьдардаг буриад гаралтай нэгэн гэр бүл өргөн авчээ. Улмаар Уудам хүү эцэг эхдээ зориулсан чин сэтгэлийн дуугаар “Авьяаслаг Хятадууд” шоунд зорин оролцож түүний дараа хүүхдийн дууны “Барх”хамтлагт элсэн орсон байдаг.

 



Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Метро барих санхүүжилт шийдэгдсэн

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах …