АН-ынхан “60 тэрбумынхан”-ыг дэмжих үү?

НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрөгч баасан гаригт  НИТХ-ын ээлжит 11-р хуралдаанаар хэлэлцэж  ажлаас нь бүрмөсөн чөлөөлсөн билээ. Үүний дараа НИТХ-ын шинэ даргыг  тодруулах санал хураалт МАН-ын удирдах  зөвлөлөөс дэмжлэг авсан Д.Баярсайхан,  заалнаас нэрийг нь дэвшүүлсэн С.Амарсайхан нарын дунд болсон.

Гэвч санал 17, 17-оор тэнцэж, 10 төлөөлөгч “цагаан санал” өгч НИТХ-ын даргын томилгоо гацаанд орсон юм. Дараагийн хуралдаан ажлын тав хоногийн дараа буюу маргааш хуралдах ёстой.  Энэ хугацаанд НИТХ-ын даргын томилгоо АН-ынхны цагаан саналаас болж гацаанд орсон,  АН-ын 11 төлөөлөгчийг өөртөө “урвуулж” дөнгөсөн нь  ялагч болно гэх таамаг хөвөрсөөр байв. Хотын фракциас ихээхэн дэмжлэгтэй гэгдэж буй Д.Баярсайхан  дахин санал хураалтад ялахын тулд төлөөлөгчидтэй   нэг нэгээр нь уулзаж “боломж”-ийн санал тавьсан  сурагтай.

Бүр  байршил сайтай үнэд хүрэх газар, тендер амласан гэх “бор шувуу” НИТХ-ын эргэн тойронд нисч байна. Үнэхээр үнэн бол  НИТХ-ын даргын суудал асар их үнэд хүрч байгаа бололтой. Эндээс цаг үеийн нөхцөл байдлыг ашиглан АН-ын 11 үнэд орохоор шийдсэн байж болох юм гэх хардлага ч дагаж байгаа нь нууц биш.

Угтаа өнгөрсөн долоо хоногт болсон хуралдааны үеэр “Ерөнхийлөгчийн сонгуульд  нийслэлийн 9 дүүргийн 7 дүүрэгт ялагдал хүлээсэн учраас улстөрийн хариуцлагаа хүлээж байна” гэсэн Ц.Сандуйгийн тайлбарт НИТХ дахь АН-ынхан ихээхэн дургүйцэж байгаа харагдсан. Тэд Ц.Сандуйг НИТХ-ын даргын ажлаа өгч байгаа нь  60 тэрбумын хэрэгт нэр  холбогдсонтой шууд холбоотой гэцгээж  байсан ч эрх ашгийн үүднээс “гар барих” уу гэдгийг маргаашийн хурлаас харж болохоор байгаа юм. Товчхондоо, АН-ын НИТХ-ын төлөөлөгчид “60 тэрбумынхан”-ыг дэмжих үү? гэдэг анхаарал татаж байна.

Т.Хэрлэн
zuv.mn

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …