ХОНЬ (3/21-4/19)
Мөнгө хуримтлуулахад хүндрэлтэй байна. Үүний тулд тогтвортой эх үүсвэр хэрэгтэй. Мөнгөө хамаагүй бүү цац. Эс тэгвэл мөрөөдлөө биелүүлэхгүйд хүрнэ. Аялал зугаалга, албан томилолт, алсын замд гарах зэрэгт өлзийтэй сайн. Бодож төлөвлөж, хэрэгжүүлсэн зүйлээсээ орлого олно.
ҮХЭР (4/20-5/20)
Та шуурга мэт дайчин чадвараа үйл ажиллагааныхаа цорын ганц арга гэж бодвол алдана.Энэ бол таныг стресст оруулах ноцтой хүчин зүйлүүдийн нэг. Эрүүл мэндтэй холбоотой асуудлаас зайлсхийхийн тулд ажлын горимоо цэгцтэй болго.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Арга барагдсан өдөр. Үзэл бодол байр сууриа бэхжүүлэх, чадалтай удирдагч гэдгээ харуулах, тойрон хүрээлэгчдэд чадвараа бататгах гээд тоймгүй олон ажилтай тулгарна. Эцэст нь аргагүй байдалд орж эрх мэдлээсээ татгалзах зүйл гарна. Зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуул. Хамтийн хөдөлмөрийг эрхэмлэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Төлөвлөх болон санаа нийлсэн хүмүүсийн дунд үзэл бодлоо баримттайгаар хамгаалахад тохиромжтой өдөр. Нөхөрсөг харьцаа, мөн ивээн тэтгэгч болон түншүүдтэйгээ харьцаагаа бэхжүүлэхэд сайн өдөр.
АРСЛАН (7/23-8/22)
Харилцаа холбоо тогтооход сайн өдөр болно. Шинэ танилууд таны сонирхлыг ямар нэг зүйлээр татна. Түүнд нь та ухаангүй татагдаж хорвоо дээрх бүх зүйлийг мартаж болзошгүй. Бүхий л зүйлийг амжуулахын тулд цаг хугацаагаа төлөвлө. Дотны хүмүүст таны анхаарал халамж онцгой шаардлагатай байгааг харгалзан үзээрэй.
ОХИН (8/23-9/22)
Ажил хэргийн, уран бүтээлийн харилцаа, үдэшлэгүүдэд таатай. Олон нөхөд эсвэл сайн танилуудтай хүн бүтэлгүй нэгэн байж болохгүй. Хүмүүс танд татагдахаар биеэ авч яв. Гомдоллохоо зогсоо, бусдыг сонсож сур, олонтоо инээмсэглэж бай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Найз нөхөд, хамт ажиллагсад, удирдлагатайгаа нэлээд таагүй харьцаатай байна. Байнга дотроо бухимдаж үе үе эргэн тойрныхонтойгоо хэрүүл маргаан хийнэ. Та харьцах хүмүүсээ зөв сонго. Учир нь таны утга учиргүй санаанууд ба ухаангүй мэт ажиллах эрч хүч хэн нэгнийг нь залхааж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Шударга бус явдал, үл ойлголцлын өдөр. Өдрийн эхний хагаст хуурмаг харилцаа, хөнгөмсөг явдлаас болж бага зэрэг таагүй зүйл үүсэх бололтой. Өнөөдөр “дуугүй байх нь алт” гэдэг зарчмыг баримтал. Олны өмнө үг хэлэх, хамт ажиллагсадтайгаа муудалцахаас зайлсхий. Бусдын далд явуулгад бүү авт. Аялалд явахаа хойшлуул.
НУМ (11/22-12/21)
Ажил мэргэжлийн талбарт таарамжгүй байна. Олон юмыг нэг дор амжуулах гэж эрмэлзсэнээс багагүй алдаж өөрөө ядарна. Муу мэдээ ирж төлөвлөгөө өөрчлөгдөнө. Танихгүй хүмүүсээс ашигтай зөвлөгөө авч материаллаг тусламж хүртэнэ. Урьд шөнийн зүүд биелнэ.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр та хоёр сонголтын өмнө зогсох бололтой. Нэг бол романтик харьцаагаа бүр мөсөн таслах эсвэл энэ харьцааг илүү шинэ, дээд түвшинд гаргах. Танд хоёр дахь арга замыг сонгохыг од эрхэс зөвлөж байна. Амьдралдаа өөрчлөлт хийх зориг гарга.
ХУМХ (1/20-2/18)
Ямар ч ажил хэргийн харьцаанд найдваргүй. Итгэлгүй байдал ажиглагдана. Мөнгө төгрөгөө гамнах хэрэгтэй. Хайр дурлалын хувьд нэлээд сонин учралууд тохиох боловч урагшгүй байдлуудаас болж салалт болж магадгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Оюуны хөдөлмөрт ихээхэн хүч зарснаас ядаргаанд орж болзошгүй. Хичээлийнхээ ачааллыг тохируул. Амархан, жижиг сажиг асуудалд ч бүү уурлаж бухимд. Бизнес эрхлэгчид зөвхөн зөвшилцлөөс гадна бүх боломжийг тооцон анхааралтай байх хэрэгтэй.