Хүн 115 жил амьдрах боломжтой

Голландын  эрдэмтдийн судалгаагаар бол  хүн 115 наслах бололцоотой гэжээ.   Хүмүүн төрлөхтөний өдгөө хэрэглэж байгаа  хоол хүнсний шим тэжээллэг чанар, амьдрах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн эмчилгээний үр дүн дээшлэхтэй холбоотойгоор  хүний наслалт аажмаар уртсаж байна. Үүнтэй уялдуулан Голландын эрдэмтэд хүн хамгийн уртдаа 115 жил амьдрах боломжтой гэдгийг судалгаанд тулгуурлан гаргажээ.

Голландын Тилбургын Их сургуулийн /Tilburg University/ болон Роттердмын Ерасмус Их сургуулийн   (Erasmus University Rotterdam) эрдэмтэн судлаачдын  илэрхийлж байгаагаар эмэгтэй хүний наслалтын урт нь 115.7 жил байх боломжтой бол эрэгтэйчүүдийн наслалтын дээд хязгаар 114.1 байх боломжтой гэжээ.

Голландын эрдэмтэн John Einmahl сүүлийн 30 жил хүний наслалтын асуудлыг тусгайлан судалж байгаа бөгөөд тэрбээр хэлэхдээ хүн хэдийгээр 115 наслах боломжтой ч сүүлийн 30 жилд энэ хэрийн наслалтанд  хүрч амьдарч чадахгүй байгаа. Үүний шалтгааныг олон янзаар тайлбарлаж болох ч хоол хүнсний байдал болон хотын  дуу чимээ, хана хэрмэн дунд  хашигдан суудагтай холбон тайлбарлажээ.

Голланд улсын хувьд хүмүүсийн дундаж наслалтын хувь аажмаар нэмэгдсээр байгаа гэнэ. Энэ улсад 95 наслагсдын тоо сүүлийн 30 жилд өмнөхөөсөө 3 дахин нэмэгдсэн байна. Дашрамд хэлэхэд дэлхийд хамгийн урт насалсан хүмүүсийн  нэг бол францын эмэгтэй Jeanne Calment  бөгөөд  тэрээр 122 жил  164 өдөр амьдарсан байдаг.

А.Гал

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …