Бусдыг биш өөрийгөө шүү

freeБид дандаа бусдыг л ажиглана. Бид дандаа бусдын тухай л ярина. Бид дандаа бусдыг л анзаарна. Бид дандаа бусдаар л сатаарна. Тэгээд өөрийн мөхс оюунаар тэднийг дүгнэнэ. Өөрийн үзэл бодлоор тэднийг шүүнэ. Та шүүгч тэд ялтан юм шиг л загнана. Тэдэнд заахыг л хүснэ. Та багш тэд шавь нар юм шиг л ойлгоно. Өөрийгөө огт анзаарахгүй ер ажиглахгүй. Ямар үед бухимддаг. Ямар үед уурладаг. Юунд шунадаг. Яагаад шанладагаа мэддэггүй. Мэдсэн ч засах гэж оролддоггүй.Тэгсэн мөртлөө бусдыг өөрчлөх гэж бусдыг засах гэж оролддог. Өөрийгөө мэдэхгүй байж бусдыг мэдэх гэж л зүтэгнэ. Тэгээд өөрийгөө зовоодог. Өөрийн үйлийн үрийг ч ойлгохгүй байж бусдын үйлийн үрийг удирдах гэж оролдно. Бусад тус бүртээ өөрөө өөрийгөө л засахаас чи тэднийг засч чадахгүй. Яагаад гэвэл тус бүрдээ эзэнтэй гадны биет.Чи өөрийнхөө л эзэн нь бай. Бусдын эзэн болох гэж бүү мунгина. Энэ боломжгүй. Харин та зөвлөх санал болгох л боломжтой. Яах эсэхийг тэр л өөрөө шийдэхээс чи шийдэхгүй.

Erdenezuu Monastery Baasansuren

Санал болгох мэдээ

Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй гэж үзэх болжээ

Францын тансаг зэрэглэлийн Chanel брэнд шинэ оны эхний сараас л Өмнөд Солонгосын гол бүтээгдэхүүний үнийг …