Мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд өнгөрсөн өдрүүдэд Японы Токио хотноо хуримаа хийжээ. Түүний хуриманд гэр бүл найз нөхдөөс гадна 500 гаруй зочид гийчид оролцлоо. Хосууд хоёр жилийн өмнө гэрлэлтээ батлуулж байсан ч хараахан хуримлаж амжаагүй байжээ. М.Анандын гэргийг Д.Мөнхзаяа гэдэг бөгөөд тэд өдгөө хүү охинтой өнөр өтгөн амьдарч байна. Хосууд 2013 онд танилцаж түүнээс хойш хоёр жилийн дараа сүй тавьсан байдаг. Хуримын үеэр Какүрю М. Ананд “Ямар ч үед халуун дулаан сайхан харилцаатай, аз жаргалтай гэр бүл байх болно” хэмээн хэлжээ. Мөн аварга гэрлэлтээ батлуулсны дараахан “Сайхан бүсгүйтэй гэрлэсэн болохоор улам сайн барилдаж энэ онд түрүүлэх болно” гэж ярьж байжээ. Тэдний гэр бүл аз жаргал хүсье.