Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд “Хоггүй Хороо” хоёр сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс амжилттай зохион байгуулаад явж байна.
“Хоггүй Хороо” хоёр сарын аяны хүрээнд 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Хороод, СӨХ, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Төрийн болон төрийн өмчид газруудын ажилтан албан хаагчид идэвхитэй хамрагдлаа. Бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг хүргүүлэн аж ахуйн нэгж байгууллага иргэдийг хамруулан гаднах орчны цэвэрлэгээг хийлгэж, хяналт тавьж, дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууц хорооллын дундах туслах зам, үйлдвэр хэсгийн туслах замуудын хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ.
Нийт 945180 м2 талбайг хамруулан цэвэрлэж, 14 рейсээр 21.5 тонн хогийг ачиж, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэлээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.