ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.5 хувь болж буурчээ

ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.5 хувь болж буурчээ

Банк бус санхүүгийн салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны хоёрдугаар улиралд 554.9 тэрбум төгрөг болж оны эхнийхээс 76.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 142.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 81.1 хувийг хэвийн зээл, 5.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлсэн бол 13 хувь нь буюу 72.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй байна. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнийхээс 21.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 47 хувиар өсчээ.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 480 ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.5 хувь болж өмнөх улирлынхаас 0.6 пунктээр буурсан байна гэж СЗХ-оос мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …