Налайх дүүргийнхэн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

“Олон улсын Ахмадын өдөр”-ийг угтан  Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан 30 гаруй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Налайх  дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй ахмадууддаа хандан “Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн төлөө уйгагүй хөдөлмөрлөн зүтгэж ирсэн Налайх дүүргийн ахмад буурлууд Та бүхэндээ Ахмадын эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе. 1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ны өдрийг “Олон улсын Ахмадын өдөр”, 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг “Монголын Ахмадын өдөр” болгон зарласан юм. Төр, захиргааны байгууллагын зүгээс Ахмад настны нийгмийн асуудал, ахмадуудад зориулсан үйлчилгээ, ахмад настнаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллаж байгаа билээ. Ахмад буурлуудаа, та бүхэн үргэлж баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйл, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

НДИТХ

Санал болгох мэдээ

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын Хоёрдугаар хэсэг /Халдвартын уулзвараас …