ГХЯ: АНУ-д болсон халдлагад Монгол иргэд өртөөгүй

АНУ-ын Лас Вегас хотод болсон халдлагад Монгол иргэд өртсөн эсэх талаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас өнөөдөр хэвлэлийн мэдээ гаргажээ.АНУ-ын Лас Вегас хотод 10 дугаар сарын 1-ний өдөр “Route 91 Harvest Festival” хөгжмийн  наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт халдлагыг үйлдсэн хэрэгт АНУ-ын иргэн 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэж байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд сэжигтний байрлаж байсан “Mandala Bay” зочид буудлын өрөөнд нэвтрэхэд амиа хорлосон байдалтай олджээ.Халдлагад Монгол Улсын иргэн өртсөн гэсэн мэдээлэл байхгүй байна.

 

Эх сурвалж: ГХЯ

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …