ЗАСАГЛАЛ, ЁС ЗҮЙ БА ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙ – Удирдах ажилтанд зориулсан сургалт

Монголын бизнесийн түүхийг хамтран бүтээх чадварлаг удирдагч, менежерүүд та бүхэнд зориулсан ЗАСАГЛАЛ,  ЁС ЗҮЙ БА ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙН 8 цагийн сургалтыг танилцуулж байна.

Уг сургалтад оролцсоноор ТА компанийн засаглал, бизнесийн ёс зүй болон хөдөлмөрийн эрх зүйн түлхүүр ойлголтуудыг авч, тэдгээртэй холбоотой асуудлын шийдлийг олж мэдэх боломжтой. Сургалтыг Компанийн засаглалын шинжилгээний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, Корпорэйт Трейнинг ХХК-ийн сургагч багш Н.Цогжавхлан удирдан явуулна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР 

ЗАСАГЛАЛ:

Компанийн засаглалын тухай ойлголт
Компанийн засаглалын гурвалсан тэнцвэр
Засаглалын 4 багана
Алба, нэгжийн уялдаа, бүтэц, зохион байгуулалт ба Стратеги
Сургалтын хэлбэр: Лекц, асуулт хариулт
Сургалтын цаг: 3 цаг (180 мин)

ЁС ЗҮЙ:

Ажлын байранд дахь ёс зүйн тухай ойлголт
Ажлын байранд баримтлах ёс зүйн энгийн ойлголтууд
Ёс зүй ажлын үр дүн болох нь
Сургалтын хэлбэр: Лекц, кейс, асуулт хариулт
Сургалтын цаг: 2 цаг (120 мин)

ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙ:

Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааны үндсэн эх сурвалж болох нь
Хөдөлмөрийн гэрээний ойлголт, гэрээний төрөл, гэрээ байгуулах, цуцлах, дуусгавар болгох
Цалин хөлс, олговрын зохицуулалт, ажил амралтын цаг
Ажилтанд ногдуулах сахилгын шийтгэл, түүний эрх зүйн зохицуулалт, зохицуулалтад гардаг нийтлэг зөрчил
Хөдөлмөрийн маргааны ойлголт, маргааныг шийдвэрлэх арга зам, үе шат
Сургалтын хэлбэр: Тест, кейс, Лекц
Сургалтын цаг: 3 цаг (180 мин)

Сургалт 2017 оны 10-р сарын 11,12,13-ны өдөр 18:00-21:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 70001123, 94061123 дугаараас авна уу.

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …