Хилчдэд зориулсан хоёр киноны нээлт болно

hilchinХил хамгаалах ерөнхий газар Монголын үндэсний телевизийн MN агентлаг хамтран хэрэгжүүлсэн “Эрэл” төслийн хүрээнд “Цэнхэр хаяа” онц сонирхолтой баримтат киног бүтээсэн. Уг  кинонд 1938 онд Баруун хил  дээр үүрэг гүйцэтгэж байгаад Оспануудын гарт амь үрэгдсэн Б.Жүрмэд нарын  тухай өгүүлдэг.  Хилчдийн гавьяаг харуулсан “Цэнхэр хаяа” нэртэй эл киног тухайн үеийн үйл явдлыг үзсэн сонссон хүмүүсийг эрэн сурвалжилсны үндсэн дээр бүтээжээ.

Мөн дээрх байгууллагууд  хамтран Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойд зориулан  “Босго тотго” телевизийн олон ангит кино хийсэн.  Хил хамгаалах байгууллагын тухай, хилчдийн амьдралыг харуулсан энэ киноны нээлт МҮОНТ-ийн “600”-гийн студид  9 дүгээр сарын 16-ны 20.50 минутад болох юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ХОВД: Шилдэг өвлөн уламжлагч, туульч Н.Дамдиндорж 750 гаруй шавь бэлтгэжээ

Ховд аймгийн Дуут сумын харьяат, монгол туулийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Нацагийн …