Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн ДАШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулахад бэлэн боллоо. Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг 10 дугаар сарын 3-9-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ нь 134 орны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг маш том хүчтэй холбоо юм. Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо /World Bodybuilding Physique Sports Federation/-ны албан ёсны төлөвлөгөөт тэмцээн бөгөөд сонирхогчдын бодибилдингийн хамгийн том арга хэмжээ юм. Тэмцээнд Дэлхийн 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүн, сурвалжлагч нар зэрэг 600 гаруй хүн оролцохоор ирээд байна. Тэмцээнийг ДБФХ-ноос олгосон эрхийн дагуу Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо /МБФХ/ албан ёсоор хариуцан зохион байгуулах бөгөөд нийт гурван өдрийн турш залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудыг тодруулах юм. Мөн эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, Үнэмлэхүй аварга буюу Mr.Universe 2017 шалгаруулна.