1200 орчим автобусанд зогсоол зарлах автомат систем суурилуулжээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ.

Тухайлбал өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн дагуу дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобуснуудад суурилуулсан байна. Нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобусанд суурилуулж, системийн хэрэгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 10-наас эхлүүлэх бэлтгэл хангагджээ. Автоматаар зогсоол зарлах систем нэвтэрч байгаа нь харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж бүрдэж байгааг онцолсон юм.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …