ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр таныг хэр найдвартай, мэргэжлийн ур чадвартай, тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэйг шалгах өдөр. Санхүүгийн зардал лав гарзанд гарна. Орчин тойрныхон танд туслахгүй болохоор та зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй. Эм уухдаа болгоомжтой байгаарай.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр та найз нөхөдтэйгөө аз жаргалтай байна. Таны найзууд таныг үнэлэх болно. Та авъяастай, тодорхой зорилготой. Байгалиас заяасан энэ чанараа ашиглах хэрэгтэй. Амжилт ойрхон байна. Хамт олондоо туслах ажилд хамаг цагаа зориулна. Ажил тань маш үр дүнтэй байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өөрийн байр сууриа сайжруулах таатай цаг үе. Олон өдрийн турш тогтворгүй байсан санхүүгийн байдал сайжрахгүй юм гэхэд тогтворжино. Зардлаа тохируулах нь санхүүгийн ирээдүйн тогтвортой байдлын чухал нөхцөл юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрүүл мэндийг сайжруулах сувилалын арга хэмжээ авах нь үе мөч, нугасны өвчтэй хүмүүст онцгой үр дүн өгнө. Чухал гэж бодож байсан ажил хэргээ хүртэл хойш тавин эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө эмчлэх цаг зав гарга. Эс тэгвэл өвчин ужиг болж мэднэ.
АРСЛАН (7/23-8/22)
Олонхи арслан түншүүдийнхээ харьцаанд санаа зовж мөн тэдний хүрээллийнхэн болон өөрийн хувь заяаг өөрчлөхөд хүргэх хөгжлийн шинэ замыг хайх болно. Хөдөлж эхэл. Хувь заяа боломж олговол бүү байрандаа суу, бүү хүлээ.
ОХИН (8/23-9/22)
Бизнесээ өргөжүүлэх, уран бүтээл, спортын уралдаан тэмцээнд тохиромжтой өдөр. Шургуу ажилла. Энэ нь бизнест сайнаар нөлөөлөх ба албан тушаал ахихад тусална. Бичиг баримтыг анхааралтай унш. Санхүүгийн үйл ажиллагаанууд амжилттай байна. Одоо бол харилцааг тодорхойлох хамгийн сайн үе бишийг сана.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эрүүл мэнд, сэтгэл санаа тавгүйтэж сэтгэлийн хөөрөл хурцдаж болзошгүй. Хууч өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч магадгүй. Тиймээс өөрийн эрүүл мэнддээ бага ч болов цаг зав гаргаж эмчийн зөвлөгөө ав. Хооллолтондоо онцгой анхаар.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эрүүл мэнд тогтворгүй боловч, тааруу гэж хэлж болохгүй нь. Онош тодорхойгүй, гэнэтийн өвчнөөр өвдөж болзошгүй. Дотрын эмчид хандаж курс эмчилгээ хийлгэ. Ид шидээс хол бай, өөрийн мухар сүсэг, хуурмаг айдас, тайван бус байдлын үндсийг тасал.
НУМ (11/22-12/21)
Та хайр дурлалтай тулгарснаар амьдралдаа эрс өөрчлөлт хийнэ. Хайртаасаа юу хүсч байгаадаа дүгнэлт хий. Өөрийн заавар журмын дагуу байлгах хэрэггүй. Ажлаа дуусгаж, хүч хүрээгүй орхисон өмнөх асуудлаа засахад эрч хүчээ ашигла. Бүх зүйл амжилттай болохгүй бол чухал зүйлээ л шийд.
МАТАР (12/22-1/19)
Ачаалалтай өдөр. Ажлын их ачаалал сэтгэл мэдрэлд нөлөөлж магадгүй. Та энэ өдрийг тайван өнгөрүүлэх хэрэгтэй. Цаг зав гарвал салхинд бага ч болов алхвал дээр. Ээдрээтэй урьд нь бүтэлгүйтсэн ажил хэргийг эхлүүлэх гэсний хэрэггүй.
ХУМХ (1/20-2/18)
Санхүүгийн хувьд нэлээд баяжина. Мөнгөө эргэлдүүлэх арга зам хайна. Энэ өдөр тааралдах муу хүмүүсээс болгоомжил. Хүн чанар муутай тэднээс зайгаа ав. Зорилгодоо хүрэхэд чинь илүү хүмүүс саад хийнэ. Багшийн заасан хичээлд шамдаж, сурлагад тань амжилт гарна. Найз нөхөдтэйгөө уулзаж энэ үеийн гол сэдэв болох ажил, сурлагынхаа талаар ярилцана. Харшлын өвчин хүндэрч болзошгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Таны ажил урагшилахад нөлөөлөх сайн мэдээ, сураг чимээ ирнэ. Шинэ ирээдүйтэй ажил таны хэв маяг, ажлын түвшинг өөрчилнө. Эсвэл та багагүй мөнгөн орлого олох хамтарсан төсөлд оролцох санал хүлээж авна. Таны хувийн амьдралын нөлөө албан ажил дээр илэрснээр танай түншийн харилцаанд өөрчлөлт орж магадгүй.