“Барселона”ын Мисси, “Реал”ын Роналдугаас илүү цалин авахыг хүсэж байна

 Lionel-Messi-FC-Barcelona-Wallpaper-lionel-andres-messi-22612810-1239-1050Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч 26 настай аргентин залуу Лионель Месси багийнхаа удирдлагаас өөрийнхөө цалинг бараг хоёр дахин нэмэхийг шаардахаар зэхэж байгаа гэнэ.

Тэрээр одоо “Барселона” багийн довтлогчоор жилд 10.5 сая еврогийн цалин  авдаг юм байна. Харин ирэх жилээс өөрт нь 18 сая евро өгөхийг шаардах гэнэ.

Хэрвээ багийн удирдлага нь түүний шаардлагыг хүлээж авбал Месси энэ дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин болох юм.

 manchester_united_player_-_cristiano_ronaldo_fifa_portugal_football_federation_cristiano_ronaldo_manchester_unitedМессигийн хүсэл Бразил залуу Нэймар, Мадридын “Реал” багийн португаль довтлогч Криштиану Роналду нараас илүү цалин авахыг хүсэж байгаа гэнэ. Нэймарын цалин хоёр хэсэгт хуваагддаг байна. Цалин нь долоон сая евро бол 10 сая нь урамшуулал аж. Роналду мөн 17 сая евро авдаг ч шинэ гэрээгээр түүнд жилийн 18 сая евро өгөхөөр болжээ.

Испанийн сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар Месси цалин дээрээ нэмж 3-5 сая еврогийн урамшуулал авахаар зэхэж байгаа гэнэ. Тэгвэл мань залуу жилийн 23 сая хүртэлх еврогийн орлоготой болох юм. 
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …