Налайх дүүргийн “шар хантаазтай баатрууд” баяраа тэмдэглэж байна

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл  дүүргийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө сэтгэл гарган ажилладаг Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 45 жилийн ойн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Баярын хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр болон ИТХ-ын төлөөлөгчид, байгууллагын дарга нар оролцож “Шар хантаазтай баатрууд”-ынхаа баярыг хуваалцлаа.

Анх 1972 онд 3 хүний орон тоотойгоор байгуулагдаж байсан бол өдгөө Налайх-Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ болон өргөжиж нийт 57 ажилтантайгаар дүүргийн тохижилт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр баярын хурлыг нээж хэлсэн илтгэлдээ: “Сүүлийн жилүүдэд ОНХС, ЗДТГ, Улаанбаатар нэгтгэл зэргээс шинэ болон хуучин автомашин техник авч өгөх, шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа нь үйлчилгээний хүртээмжид ахиц гарч байгаагийн илрэл юм. Манай хамт олон 6 хорооны 10350 гаруй өрх, 180 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжид хог тээврийн 7 машин, 1 ковш, 1 автогрейдер, олон үйлдэлт бага оврын трактортой, нийтдээ 57 ажилтантайгаар ажиллаж байгаа нь үүсэн байгуулагдсан он жилээс хойшхи 45 жилийн амжилт бүтээл юм. Энэ онд дүүргийн зүгээс дэмжиж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр болон нийслэлийн хөрөнгөөр хог тээврийн 4 машин олгосон” гэв.

ТҮК-ийн хамт олны 45 жилийн ойн баярын хуралд шагналын хур бууж, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан хүмүүс төр засгийн болон нийслэл дүүргийн шагналаар шагнагдлаа.

Дүүргийнхээ цэвэр цэмцгэр орчны төлөө өвлийн хүйтэн, зуны халууныг ч үл ажран зүтгэж байдаг дүүргийнхээ Тохижилт үйлчилгээ ОНААТҮГ-ын хамт олонд 45 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …