“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” /МҮМХ/ нь төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, маркетеруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих, Монгол Улсаа сурталчлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг, бизнесийн 300 гаруй байгууллагын 2100 гаруй маркетеруудыг эгнээндээ нэгтгэсэн томоохон холбоо юм.
МҮМХ нь 2013 оноос эхлэн маркетингийн салбарыг олон нийтэд таниулах, маркетингийн мэргэжилтнүүдийн ажлын байран дээрх үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг монголын “Маркетеруудын өдөр” болгон зарлаж 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус өдрийн хүрээнд 2017 оны 10-р сарын 14 – 20-ны хооронд “I’m Marketer” уриан дор маркетингийн салбарын мэргэжлийн холбоод, агентлагууд, зөвлөхүүд, их дээд сургуулиуд, төрийн болон бизнесийн байгууллагууд та бүхнийг идэвхи санаачлага гарган маркетингийн салбарыг сурталчилах, хийсэн бүтээснээ бусдад таниулах төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж монголын “Маркетеруудын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.
Та бүхэн зохион байгуулах үйл ажиллагаанийхаа мэдээллийг МҮМХ-нд урьдчилж мэдэгдсэнээр бидний зүгээс энэхүү өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй бүхий л арга хэмжээг бодлогоор дэмжиж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр түгээх ажлыг хийх болно.
Ийнхүү Монгол улсын өнцөг булан бүрт 7 хоногийн турш маркетингаар амьсгалж, 10-р сарын 20-ны өдөр нийт маркетеруудтайгаа “Marketer’s Party” чөлөөт арга хэмжээг зохион байгуулж, Парк кастельд баярын өдрөө хамтдаа өнгөрүүлэх болно.
Улс орныхоо эдийн засаг, бизнес, үйлчилгээний салбарын хөдөлгөгч хүч болсон маркетингийн салбарын мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж “Маркетеруудын өдөр”-өөр арга хэмжээ зохион байгуулан, цаашид Монголын Үндэсний Маркетингийн Холбоотой хамтран ажиллах хүсэлтийг үүгээр уламжилж байна.
Та бүхэнд Монголын Маркетеруудын өдрийн баярын мэнд хүргэе!
MОНГОЛЫН “МАРКЕТЕРУУДЫН ӨДӨР” – ИЙГ
ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН УДИРДАМЖ
Уриа: “I’m marketer”
Хугацаа: 2017 оны 10 сарын 14-20-ны хооронд
Зорилго: Маркетингийн салбарыг олон нийтэд таниулах, маркетингийн мэргэжилтнүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах.
Оролцох байгууллагууд:
- Маркетингийн мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагууд
- Маркетинг менежментийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд
- Маркетингийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, сургалтын төв
- Зар сурталчилгааны бүх төрлийн байгууллагууд
- Төрийн болон бизнесийн байгууллагын маркетингийн газар, хэлтсүүд
Санал болгож буй арга хэмжээ:
Энэхүү өдрийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулахаас гадна өөрсдийн санал санаачлагаар төрөл бүрийн уралдаан тэмцээн, компанит ажил зохион байгуулж болно. Үүнд:
- Мэргэжлээ сурталчлах нээлттэй өдөрлөг зохион байгуулах
- Хөнгөлөлт урамшуулал, бэлэгтэй худалдаа, үйлчилгээ үзүүлэх
- Маркетинг менежментийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх
- Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах
- Бренд бүтсэн түүх, танилцуулга хийх /Тухайн брендийн ард ажилласан маркетеруудаа олон нийтэд таниулах/
- Лекц, сургалт, семинар зохион байгуулах
- Фэйсбүүк лайв, чэлленж зарлах
- Олон нийтийг хамарсан арга хэмжээ хийх /Жишээ нь: Флаш моб/
- Спортын өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээ
Нэгдсэн контент:
Арга хэмжээнд зориулан аливаа хэвлэмэл материал, зурагт хуудас, сошиал постер, баннер, видео контент боловсруулж ашиглах бол МҮМХ-ны гаргасан драфт загварыг мөрдлөг болгон ажиллаж нэгдмэл нэг өнгө төрхтэйгээр олон нийтэд хүргэнэ.
- 10/20 маркетеруудын өдрийн үндсэн лого
- Монголын үндэсний маркетингийн холбооны лого
- Зохион байгуулагч байгууллагын лого
- Ивээн тэтгэгч байгууллагын лого
- Зохион байгуулж байгаа арга хэмжээний нэр
- “I’m marketer” уриа
Мэдээлэл түгээх:
Зохион байгуулах ажлын талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх хүсэлтэй бол Монголын Үндэсний Маркетингийн Холбооны пэйж болон холбогдох утсаар мэдэгдэнэ үү
- Мэйл: Info.mnma@gmail.com
- Фэйсбүүк пэйж:
- Утас: 9009-1019, 8907-1200
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МАРКЕТИНГИЙН ХОЛБОО
2017 ОНЫ 10 САРЫН 05