Гаалийн ажилтнууд удаа дараа хахууль авсан хэргээр шүүхээс ял авлаа. Тодруулбал 34 хүнд холбогдох шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Улмаар гаалийн байцаагч нарт ял оноолоо.
Гаалийн ажилтнууд хахууль авдаг нь нууц биш болсон. Тэдгээрээс илэрсэн нь, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нь цөөн байдаг. Өнгөрсөн оны гуравдугаар сард АТГ-аас Замын Үүд дахь гаалийн боомтод шалгалт хийсэн. Шалгалтын явцад гаалийн байцаагчид удаа дараа хахууль авсан байж болзошгүй байдал илэрсэн. Улмаар хэргийг шалгаж найман гаалийн байцаагчийг авилгал авсан, 26 энгийн иргэний авилгал өгсөн хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Ингэхдээ хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгүүдэд Эрүүгийн хуулийн:
254.1 – Худал мэдүүлэг өгөх
263.2- Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
268.2 – Хээл хахууль авах
269.1 – Хээл хахууль өгөх
269.2 – Хээл хахууль өгөх гэсэн үндэслэлээр прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гаалийн байцаагч Ө-г цагаатгасан бол, Б.Цэен тэргүүтэй долоон байцаагчийг хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, тус бүрээс нь гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, нэг жил тэнсэн харгалзах, таван жил нэг сараас зургаан жил зургаан сар хорих ял оноолоо. Хахууль өгсөн, өгөхийг зохион байгуулсан зургаан хүнд гурван жил таван сараас гурван жил долоон сар хорих ял оноосон бол бусад 19 хүнд нэг жил зургаан сарын хорих ял ногдуулан, түүнийгээ нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзахаар боллоо. Харин хахууль өгсөн нэг хүнд оноосон нэг жил зургаан сарын хорих ялыг хойшлуулсан бол өөр нэг хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байдаг.
Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2017.08.24-ны өдөр болжээ. Улмаар гаалийн байцаагч нарудаа дараагийн үйлдлээр хахууль авсан хэмээн ял авлаа.
Гэмт хэрэгт холбогдсон гаалийн ажилтнууд хаана юу хийдэг байв?
- 1. Балдансэнгийн Цэен-Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газарт Гаалийн хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч
- 2. Түншийн Мөнхчулуун-Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга
- 3. Дашдэндэвийн Наранчимэг-Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газарт Гаалийн улсын байцаагч
- 4. Ишдоржийн Наранцэцэг- Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч
- 5. Мягмарсүрэнгийн Энхтүвшин-Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газарт Гаалийн улсын ахлах байцаагч
- 6. Батсуурийн Өнөржаргал-Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газарт Гаалийн улсын байцаагч
Тэд ямар хэрэг үйлдэв?
Б.Цэен нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунтай бүлэглэж, хээл хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Л.Гэрэлт-Одын гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинд зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, улмаар Хаан банкин дахь өөрийн 5081004946 тоот дансаар дамжуулан
- -2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гүйлгээгээр 100.000 төгрөг,
- -2015 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн гүйлгээгээр 200.000 төгрөг,
- -2015 оны 5 дугаар.сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 2.200.000 төгрөг,
- -2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг,
Үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу…