Энэ оны наймдугаар сард Монгол улсад зохиогдсон Дэлхийн яруу найргийн 37 дах их хурал, олон улсын Данзанравжаа яруу найргийн наадамд хамгийн залуу төлөөлөгчөөр оролцсон Сэлэнгэ аймгийн тавдугаар сургуулийн 9А ангийн сурагч Т.Баасаннямаагийн анхны уран бүтээл “Өргөн Сэлэнгийн давалгаа” номын анхны нээлтийг хамтатган зохиосон нь мөрөөдлөөр жигүүрлэсэн сурагч насны мартагдашгүй дурсамжийн нэг болон хоногшин үлдлээ. Эл номыг Сэлэнгэ аймгийн удирдлагууд Ш.Оргил, Ж.Сайнцог, Б.Нарантуяа нарын дэмжлэгтэйгээр ивээн тэтгэж хэвлүүлсэн аж. Уг ном үндсэн дөрвөн бүлэгтэй бөгөөд шүлэг бичих, шатар тоглох, уран зураг зурах өргөн сонирхолтой, төгөлдөр хуур болон ёочин хөгжмөөр хичээллэдэг, аялах дуртай, авьяас нь ундарсан сурагчийн бичсэн шүлэг эхний бүлэгт багтана. Эх орныхоо 21 аймгаар аялж 30-иад мянган км зам туулсан тэрээр очсон аймгийнхаа музей, театр, номын сангаар заавал зочилж, аян замын тэмдэглэл хөтөлж эсээ нийтлэл бичих зэргээр ном эрдмийн ажилд дурладаг нь номын эх хэрэглэгдэхүүн болжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 жилийн ойг угтаж тус дүүргийн 4-р хорооны засаг дарга М.Энхманлай тэргүүтэй дэмжлэгээр хүүхдийн номын сангийн эхлэл болгож номын танхимын нээлт болсон байна.
Уг номын зохиолч Т.Баасаннямаагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Би зургадугаар ангиасаа эхлээд шүлэг бичиж эхэлсэн. Анхны номоо гаргасанд маш их баяртай байна. Миний ном бүхэлдээ дөрвөн бүлэгтэй. Зурсан зураг, бичсэн шүлгээс гадна, номоор дамжуулан хэр их хөгжиж болох вэ гэдгийг харуулахыг зорьсон. Уншигч хүүхдүүддээ хандан оюунаа сэргээж их уншиж байгаарай. Элдэв муу зуршлаас хол байгаарай гэж хэлмээр байна. Би багаасаа л гэр бүлийнхээ хүмүүжилд хөтлөгдөн сонгодог урлаг, уран зураг, шүлэг бичих зэргээр авьяасаа хөгжүүлж ирсэн. Үүнд гэр бүлийнхэн минь маш их тусалсан. Мөн номыг маань ивээн тэтгэж, хэвлүүлсэн Сэлэнгэ аймгийн удирдлагуудад гүнээ талархал илэрхийлье. Цаашид уншигчидтайгаа шинэ шүлгийн номоор дахин уулзана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.
“Ирээдүйн хишиг сан” ТББ-ын тэргүүн Л.Оюунчмимэг: Монголд хоёр дах удаагаа зохиогдсон Дэлхийн яруу найргын их хуралд миний хүү оролцож, анхны уран шүлгийн номоо гаргаж уран бүтээлийн олз омог дүүрэн явдал болж өнгөрлөө. Тус номыг хэвлэлтээс гарсны дараахан Сонгино хайрхан дүүргийн удирдлагууд санаачлан, “АппаунВилла” хотхоны “Сайн хөрш 53” СӨХ-ын дарга нар дэмжин номын баярын нээлтийг тэмдэглэж “Номын нөхөр садангууд”гэсэн номын баярын нээлт өнгөрсөн сард боллоо. Уг нээлтэд зориулж Хүүхдийн номын төв сангаас 250 гаруй хүүхдийн ном зохиол бэлэглэсэн их сайхан үйл явдал болсон юм. Бидний зүгээс манай тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн Нямбаатараас “Эрдэнэсийн сан 50 боть” нэртэйгээр худалдаалагдаж буй хүүхдийн уран зохиолын номыг АппаунВилла хотхоны дэргэдэх номын санд м хандивлуулах хүсэлтэй байна. Мөн Миний шавь Монцамегийн захирал асан Б.Оюунчимэгт талархснаа хэлмээр байна. Номын цагаан буян хишиг арвижих болтугай.