“Номин Талст” хамталагийн дуучин Т.Дэлгэрмөрөн одоогоос хоёр жилийн өмнө хайрт гэргийгээ сүүлчийн замд нь үдэж өгсөн билээ. Түүний гэргий хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчний өмнө хүчин мөхөстөж хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнээс хойш дуучин Т.Дэлгэрмөрөн охинтойгоо үлдэж сэтгэлээ хатамжлан өдийг хүрсэн билээ. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа нэгэн сэтгэл эмзэглүүлэм зургийг оруулсан бөгөөд тайлбарт ийн бичжээ.
“Чамайгаа би санахдаа өөрийгөө би дотроосоо өмөлдөг, амьдрал гэдэг агуу юм даа. Бурхан та миний албыг дуусгаж өгөөч. Нэг л мэдэхэд 730 өдөр өнгөрсөн байна. Яаж тэссэн гэж санана. Гэлээ ч би ганцаараа зовоогүй. Уйлахад учир бий, нулимс үнэ цэнэгүй биш” хэмээн бичсэн байна.