Эрүүл мэндийн яамны Удирлагын зөвлөл хуралдаж “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлалын төсөл, танилцуулга”-ыг хэлэлцэн, баталжээ.
2014-2024 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжлийн чиглэлийг тодорхойлох зорилготой энэхүү бодлогын төслийг эхэлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй, иргэдэд чирэгдэлгүй хүргэх боломжтой болох аж.
Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн удирдлага, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Гантуяа танилцуулсан байна. Түүний хэлснээр энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн энэхүү хуулийн төслийг боловсруулах ажил дуусах шатандаа орсон байна. Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан саналуудыг тусгаад Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар оруулахаар болжээ.
Г.Сонор ugluu.mn