Калифорнид дэгдсэн түймэрт 10 хүн амиа алджээ

АНУ-ын усан үзмийн дарсны өлгий гэгддэг Калифорни муж улсад гарсан ойн түймэрт 10 хүн амиа алджээ. Тухайлбал түймэр гарсны улмаас тус бүс нутагт онц байдал зарласан байна. Одоогоор түймэр гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Гэвч хүчтэй салхитай, хуурайшилт ихтэй байгаа нь түймэр гарахад нөлөөлсөн байна. Өнгөрсөн ням гарагийн орой дэгдсэн түймрийн улмаас олон хүнийг нүүлгэн шилжүүлж 1500 орчим байшин барилга өртөж, шатсан байна. Энэ түймрийн улмаас 20 орчим мянган оршин суугч орон гэрээ орхин нүүхээс өөр аргагүй болжээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …