Холливуудын алдарт найруулагч Харви Вэйнштэйны хүчирхийллийн дуулиан намжаагүй байтал жүжигчин Бэн Аффлекийг бэлгийн дарамт үзүүлэх гэж оролдсон нотлох баримтууд ил боллоо. Тухайлбал Бэн Аффлекийг хөтлөгч бүсгүйчүүдийн хөхөнд санаатай хүрсэн, илж таалсан хэрэгт буруутгалаа. Уг бичлэгийг нэгэн твиттер хэрэглэгч сануулсан бөгөөд Бэн Аффлек бичлэгт гарч буй хөтлөгч бүсгүйгээс албан ёсоор уучлал гуйсан юм. Гэвч интернет хэрэглэгчид 2004 онд гаргаж ирсэн нэгэн бичлэгийг ил болгосноор асуудал улам хурцадлаа. Уг бичлэгт Мирамакс компанийн “Jersey Girl” киноны нээлтийн үеэр Аффлек Канадын сэтгүүлч Анне Мари Лосикийг өвөр дээрээ суулган хэрхэн оролдож байгааг харуулжээ. Тэрбээр сэтгүүлчийн хөхний толгойд хүрч, хувцасаа задгайлахыг шаардаж байгаа нь харагдаж байгаа юм.
Харин уг бичлэг цацагдсаны дараа Холливуудын бүсгүйчүүд Бэн Аффлек руу довтолж эхэлсэн бөгөөд албан ёсоор уучлал гуйхыг шаардлаа. Мөн найруулагч Харви Вэйнштэйн өчигдөр “Би өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна” хэмээн ярьжээ. Энэхүү мэдэгдэлд Мэт Дэмон, тэргүүтэй алдартнууд харамсаж буйгаа илэрхийлж түүний зан чанарыг өмнө нь таниагүй дээ эргэлзэж байна гэжээ.