УДЭТ-ын жүжигчин, СТА Б.Одончимэг саяхан амаржиж хоёр дах хүүхдээ өлгийдөн авсан билээ. “Аз жаргалын шок” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр эршүүд өөр өнгө төрхийг дэлгэцнээ бүтээж адтай, донжтой дүрүүдээр үзэгч олонд танигдаж яваа авьяаслаг бүсгүй тэрээр бяцхан үртэйгээ хамт авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтэлжээ.
Б.Одончимэг гэр бүлийнхээ талаар ам нээгээд байдаггүй ч нөхөртэйгөө ханилаад 13 жил болж байгаа аж. Гэр бүлийнхээ тухай “Би гэр бүлээ олны нүдэнд ил байлгах дургүй. Ил байлгах тусмаа надад аюултай санагддаг. Манай гэр бүлийн хүн бизнес эрхэлдэг хүн байдаг. Миний хүү хань, ээж дүү манай хадам аав ээж маш сайхан хүмүүс байдаг” гэж хэлж байжээ. Ямартай ч урлагийн амьдралд золиос хэрэгтэй гэж дуугарч явсан бүсгүй гэр бүлийнхээ амьдралд анхаарлаа хандуулан тун ч завгүй байгаа бололтой.