Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын сайхан бүсгүй шалгаруулах “Miss Mongolia 2013” наадмын тэргүүн мисс тодорлоо.
Эх орны маань өнцөг булан бүрээс нийт 70 гаруй оролцогчид бүртгүүлсэнээс сүүлийн шатанд шилдэг 20 оролцогчид үлдэж бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдөсөнөөс “Miss Mongolia 2013” тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох “Miss International 2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.
Дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ, Гутгаар миссээр Буянтогтохын Баттогтох нар тодорч Африкийн Экваторт болох “Miss World tourism”-2013”, БНСУ-ын Сөүл хотноо болох “World “Miss University 2013” тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртлээ.
Ийнхүү “Мисс монголиа” холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөлөө.