Явган хүнд зориулсан шинэ гүүрэн гарц нээлтээ хийлээ

Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж буюу олны хэлж заншсанаар Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудалд баригдсан явган хүний гүүрэн гарцын нээлт өнөөдөр 10.30 цагт боллоо.  Гүүрэн гарцны нээлтийн ёслолд нийслэлийн удирдлагууд оролцлоо.

Нийтдээ 847 сая төгрөгийн хөрөнгөөр боссон уг гүүрэн гарц нь металл бүтэцтэй, шилэн фасадтай анхны гарц гэдгээрээ онцлог юм. Гүүрэн гарцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг зориулалтын дагуу байгуулжээ.  Баянзүрх дүүргийн 2, 22 дугаар хорооны хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгт явахын тулд зам гарах гэж удаан хугацаагаар саатдагаас гадна автомашины хөл хөдөлгөөн их байдаг учраас уг үүрэн гарцыг барьсан гэж удирдлагууд ярьлаа.

Санал болгох мэдээ

Төсвийн тодотгол: Хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Дэлхийн улс орнууд эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан төсвийн тусгай шаардлагуудаа өөрчилдөг. Манай улс өмнө …