Н.Удвал сайдын удаан хөдөлгөөн найм хоног

 79a19fbe386b60b07aaa901690da866b485ee9daОны өмнөхөн л дөнгөж төрсөн нярайг буцалсан усаар түлж гуравдугаар зэргийн түлэгдэлттэй  болгосон сувилагчийн хэрэг ард иргэд болоод эрүүл мэндийн салбарыг цочроосон.  Гэтэл яг арван хоногийн өмнө эмч нарын хариуцлагагүй байдлаас болж бас нэгэн нярай энэ хорвоод ирмэгцээ хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмч Н.Сүрэнжав гэгч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан бөгөөд согтуу хэвээр нэгэн эмэгтэйг эх барьж улмаар эх барих явцдаа багжаа буруу ашиглан нярайн толгойг бяц базжээ.

Уг нь эх барихад нярайг татах уг багжаар нярайг 2-3 удаа татах ёстой байхад согтуу эмч 7-8 удаа базаж тархинд нь маш хүнд гэмтэл учруулсан байна. Одоогоор нярайн бие хүнд байгаа. Эмч нар нь алдаа гаргаад, хэдэн эмнэлгүүд нь газраасаа болоод энд тэнд жагсаад, зарим нь байргүйдээ  энд тэндхийн эмнэлгийн халаасны өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн салбар ийм доголдолтой байхад улс орон аюулгүй байдал гэж ярихийн ч хэрэг алга. Гэтэл эрүүл мэндийн сайд Н.Удвал хүртэл хэрэг явдал гараад бүхэл бүтэн найм хоночихоод байхад дөнгөж уржигдар л нэг юм. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарменд болсон явдлын талаар  мэдэгдэл хүргүүлсэн байх юм.

Мэдэгдэлдээ: “Эрхэм Засаг дарга та Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээндээ өөрийн аймгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ханган ажиллах, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаар үүрэг хүлээсэн билээ.

 Гэтэл уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс танай аймагт эмнэлгийн тусламж, үйлчилгээний доголдол гарч, дөнгөж мэндэлсэн нярай эрүүл мэндээр, эцэг эх нь сэтгэл санаагаар хохирч байна. Энэ байдал нь жирэмсэн эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлж, иргэдийн эмч, эмнэлэгт итгэх итгэлийг алдагдуулж, айдас төрүүлж байна.

 Мөн иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг хоромтой уралдан, үнэнч шударгаар ажиллаж байгаа олон мянган эмч, эмнэлгийн мэргэжилтний нэр хүнд унахад хүрээд байна.

Иймд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдаж, алдаа гаргасан албан тушаалтнуудад арга хэмжээ авч, үүссэн нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн биеэр мэдээлэл хийж, хариуг энэ сарын 16-ны дотор ирүүлнэ үү” хэмээжээ.

Хэрэг явдал гарсных нь дараа шууд шийдэхгүй байсаар бараг хагас сар өнгөрсөний дараа нөхцөл байдлын талаар мэдээлэл хий гэсэн нь ямар учиртай вэ?. Эх хүүхэд хоёрын бие тэнхэрхийг хүлээгээ юу эсвэл эрлэгт очхийг нь хүлээгээ юу? Эрүүл мэндийн салбар доройтоод байгаа гол шалтгаан нь  ямар нэгэн асуудал гарахад тэр дор нь шийдэхгүй, цаг нөхцөөж хэргийг дардаг байдал. Жишээ хэлхэл л эмчийн эмчийн буруугаас болж шархандаа бохир оруулсан өвчтөн хагас сар болбол бараг үл үхнэ. “Эмч шарханд минь бохир оруулсан байна” гэж явах тэнхэл өвчтэй хүнд үгүй. Үүний оронд өөрийгөө эмчлүүлхээ л өвчтөн урьтал болгоно. Ингээд л ахин хагалгаанд орж бие нь тэнхэртэл багагүй хугацаа өнгөрнө. Ингэж явсаар асуудал аль хэдийн хойно хоцорч дарагддаг.

Хэрвээ дээр байгаа салбарын дарга цэрэг нь хатуу арга хэмжээ авч хяналттай ажилладаг байсан бол иймэрхүү асуудал үүсэхгүй.  Эцсийн эцэст үүний цаана ард түмэн хохирч байна. Амаараа ч яахав уран яруу ярих амархан, харин хариуцлага тооцдог,  шуурхай байхыг  бодит ажил болгомоор байна.

 Н.Удвал сайд ингээд л асуудал үүсээд дуусах дөхөж байхад мэдэгдэл явуулаад байвал хариуцлага хүлээх хүн олдохгүй л болов уу.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …