Өчигдрийн онцлох фото агшинууд

Морокко, Жадидах. “Tbourida” үндэсний баярын үеэр хүлэгт баатрууд.

Бельги, Бруссэл. Австрийн гадаад хэргийн сайд Сэбастиан Курзыг Европын зөвлөлийн ерөнхийлөгч Жьан Клаудь Жанкэр Европын холбооны уулзалтын өмнө хүлээн авлаа.

Мексик, Мексик хот. Латин Америкийн алиалагчдын 22-р наадамд алиалагчид эгнэн жагсав.

Бангладеш, Палан Кали. Мьянмарын дүрвэгсэд ирж байна.

Өмнөд Солонгос, Сөүл. Сөүлийн загварын долоо хоногт ирсэн загвар сонирхогч.

Турк, Киркларэли. Лонгоз ойн намрын өнгө.  

Англи, Лондон. Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон Хойд Ирландын улс төрийн хямралын асуудлыг хэлэлцэхээр “No 10 Downing” гудамжинд ирлээ.

Австрали, Сидней. “Cirque du Soleil”-ын жүжигчид “Qudos Bank” театрт тоглолт хийж байна.

Непал, Катманду. Тихар ёслолын үеэр үнээний биен дээр улаан будагтай гарын алгаар тамга хийжээ. Энэ нь эд баялгийн бурхан Лакшмид хүндэтгэл үзүүлдэг Хинду баяр билээ.

Сири, Ракка. Сирийн ардчилсан хүчний тэмцэгч ялалтын сэтгэгдэлээ ийн илэрхийлж байна. ‘Roundabout of Hell’ нь Ракка хотын Исламынханаас чөлөөлөгдсөн сүүлийн хэсэг газар юм.

Энэтхэг, Аллахабад. Дивали ёслолын үеэр залуучууд Мадан Мохан Малвияа стадионд лаа асаалаа.

Англи, Сэль. “Cosgrove Hall” телевизийн хөтөлбөрийн “Bill and Ben the Flowerpot Men”-ны баатруудын загварыг  “Waterside” урлагийн үзэсгэлэнд дэлгэн харуулах гэж байна.

 

Б.Халиун

Санал болгох мэдээ

Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

Орос, Москва Кремлин Спасскаяа цамхаг, Гэгээнтэн Басилын цогчин дуганыг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Хятад, …