F витамин буюу эфирийн фосфолид юунд хэрэгтэй вэ?

Related image
Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хүмүүс сүүлийн үед зарим хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрээс F витамин гэсэн найрлагыг олж харсан байх.  Энэхүү бодисыг холестерины эсрэг витамин, бас гоо сайхны витамин гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ эмнэлгийн нэвтэрхий толиос F витамин гэж хайвал олдохгүй л болов уу. Реклам болоод орчин үеийн ярианы эфирийн фосфолидийг “F витамин” гэж нэрлэж заншсан. Энэхүү бодисоос эсийн бүрхүүл үүсдэг бөгөөд үр дүнд нь эсүүд сэргээгдэж шинэчлэгддэг.F витамин гэж нэрлэгдээд буй эфирийн фосфолид нь самар, үр, шош, шар буурцаг, ургамлын тос, тослог ихтэй загасны мах, байгалийн сүүн бүтээгдэхүүн, өндөгний шар зэрэг бүтээгдэхүүнүүдэд их хэмжээгээр агуулагддаг. Өөрөөр хэлбэл тослог ихтэй, калори өндөртэй хүнсэнд агуулагддаг гэсэн үг. Тиймээс хэрвээ чи гоо үзэсгэлэн, залуу насаа хадгалахыг хүсч байгаа бол калори багатай хүнсээр хоолны дэглэм барих хэрэггүй гэж хэлэх байна. Эс бөгөөс шаардлагатай F витаминаа эмээр нөхөх хэрэг гарна.
 

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …